Сугалаанаас 758 сая ам.доллар хожжээ
2017-08-25

АНУ-ын Массачусетсийн иргэн Мэвис Ванчик гэгч сугалаанаас 758.7 сая долларыг хожсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр “Powerball Jackpot” сугалаанаас дээрх мөнгийг хожсон аж.  Өдгөө 53 настай Ванчик өчигдөр энэ талаараа хэвлэлийнхэнд мэдэгджээ.

 

 

Ванчик хоёр хүүхэдтэй бөгөөд “Би хүүхдүүддээ хамгийн сайн боловсролыг олгох болно. Тэд минь ирээдүйд илүү итгэлтэй амьдрах хэрэгтэй” гэсэн байна. Мөн тэрбээр сугалаанд хожсон гэдгээ мэдсэнийхээ дараахан 32 жил асрагчаар ажилласан эмнэлэгээсээ гарчээ.

 

Тэрбээр “Би одоо энэ эмнэлэгт ажиллах шаардлага байхгүй. Би бодоо илүү жаргалтай бас эрх чөлөөтэй амьдрах болно” гэсэн байна.  “Шагналын мөнгөөрөө хамгийн эхэнд юу хийх вэ?” гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр “Эхлээд энэ яриа хэсэг намдах хүртэл гэртээ байх болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сайхан юмаа. Тэгж их мөнгө сугалаагаах хожиж үзэх юмсоон
2017-08-25
Зочин:
mongoliin sugalaanuud ch yostoi toglochihdog goy hulhiddag shuu . sugalaand toyota land cruiser mashiniig negen oyutan hojloo gesen chini sugalaa yavuulj baigaa companii ezdiin hen neg ah duugiin oyutan hun hojij l baidag hehe. tanidaguud ni ineegeed l ungurnu tanihgui amid uhdeluud ni gaihaltai aztai oyutan gej heleh ug oldohgui magtana hehe
2017-08-25