Йинглак Чинаватраг баривчлах шийдвэр гаргав
2017-08-25

Тайландын Дээд шүүхээс Ерөнхий сайд асан Йинглак Чинаватраг баривчлах шийдвэр гаргасан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр өнгөрсөн хугацаанд өөртэй нь холбоотой шүүх хуралд ганц ч удаа ирээгүй байна. Тиймээс шүүх дээрх шийдвэрийг гаргахаас гадна шүүх хурлыг ирэх сарын 27-нд дахин хуралдуулахаар боллоо.

 

Мөн Ерөнхий сайдын хоёр өмгөөлөгчийг хариуцлага алдсан хэргээр ялласан байна. Йинглак Шинаватра нь тариаланчдад цагаан будааны урамшуулал олгох Засгийн газрын хөтөлбөртэй холбоотойгоор олон тэрбум ам.долларын хохирол учруулсан хэрэгт буруутгагдаад буй билээ.

 

Ерөнхий сайд уг хэрэгтэй холбоотой гэдэг нь тогтоогдвол ял авахаас гадна бүх насаараа улс төрд орох эсэхээ хасуулах гэнэ.

 

Йинглак Чинаватра 2011 онд тус улсын анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдсон боловч 2015 онд авлигын хэргээс болж, албан тушаал нь ганхаж эхэлсэн. Армийнхан 2015 оны долоодугаар сард төрийн эргэлт хийж, Ерөнхий сайдаа түлхэн унагаасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
би:
Сайхан амьтан байна. Нэг үзчих юмсан. Нөхөртэй болов уу
2017-08-27