Манай уулчид тэмцээндээ амжилттай оролцлоо
2017-08-25

 

Киргизстан, Тажикстан улсуудын хил дамнан орших Ленин оргилд авирах тэмцээн буюу Lenin Vertical SkyMaraphon тэмцээнд манай уулчид оролцсон. Тэгвэл тэмцээний дүн мэдээллээр манай тамирчид бахдам амжилт гаргажээ.

 

Далайн түвшнээс дээш 7134 метрийн өндөр энэхүү оргилд Киргиз улсын алдарт тамирчин Вячеслав Шейко л гарч чадсан байна. Тэрээр үндсэн отгоос оргилд хүртэл 6 цаг 40 минут гүйсэн байна. Харин бусад тамирчид цаг агаарын хүнд нөхцөл байдал, хүчтэй салхины улмаас 6400м өндрөөс тэмцээнийг дуусгажээ. Вячеслав Шейкогийн араас амжилтаараа Беларусь улсын тамирчин Владимир Беляй 4:47 цагийн амжилтаар орсон бол гутгаар байрт мөн Беларусын тамирчин Вячеслав Хорошавин 5:22 цагийн амжилтаар оржээ.

 

Харин тус уулын “Раздельная” оргил буюу 6148 метрийн өндөрт сонгодог замын 3-р отог хүртэлх уралдаанд Улаанбаатар аялагч клубийн тамирчид амжил дүүрэн оролцсон байна. Тус ангилалын дүн мэдээг танилцуулахад:

 

1-р байр – Игорь Лузин, ОХУ, 3:23

2-р байр – Сергей Селивёрстов, Киргиз улс 3:50

3-р байр – Наранчулууны Отгонбат, Монгол Улс 4:17

Эмэгтэйчүүд:

1-р байр – Эрдэнэбилэгийн Уранболор, Монгол Улс, 5:16:50

2-р байр – Анастасия Селивёрстова, Киргиз улс, 5:16:54

3-р байр – Болдбаатарын Ариунтуул, Мятавын Болор-Эрдэнэ, Монгол Улс, 6:56

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин