Пхеньян пуужин харважээ
2017-08-27

 

Хойд Солонгос улс өчигдөр НҮБ-ын хоригийг үл тоон, дахин пуужин харвасан талаар "Ройтерс"  агентлаг мэдээллээ.

 

Тус улс Вонгоны цэргийн ангиас ойрын тусгалтай гурван ширхэг пуужин харвасан хэмээн Сөүлийн эрх баригчид уламжлав.

 

Хоёр улсын хил дээрх цэрэггүй бүсэд АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн  сургуулилт зохион байгуулагдаж буй билээ.  Уг цэргийн сургуулилтыг эсэргүүцэн Пхеньян пуужин харважээ.

 

Пуужингууд тус улсаас зүүн хойшоо 250 гаруй км-т унасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ㅅ:
odoo puujin ni duuslaa
2017-08-28