”Өгөөж”-ийн уулзварын нэвтрүүлэх чадвар 20-30 хувиар нэмэгдлээ
2017-08-28

Сүхбаатар дүүргийн  5 дугаар хороонд байрлах  “Өгөөж чихэр боов“ ХХК-ийн баруун урд уулзвар, 10 дугаар хороо, Авто плазагийн уулзварын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаныхан оролцов. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийг барьж байгуулан нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний  дагуу нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр энэ онд Сүхбаатар дүүргийн  5 дугаар хороонд байрлах  “Өгөөж чихэр боов “ХХК-ийн баруун урд уулзвар,  10 дугаар хороо, Авто плазагийн уулзвар,  Хан-Уул дүүргийн  15 дугаар хороо,   Богд Жавзандамбын уулзвар, 11 дүгээр хороо,  ХААИС-ийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгээд байгаа билээ.  

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд бас нэг чухал алхам бол уулзваруудыг өргөтгөх явдал юм. Хотын төв замуудын уулзвар нь ашиглалтад орсноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаагүй. Тиймээс энэ жил 4 томоохон уулзварыг шинэчилж байгаа. Жишээлбэл, өнөөдөр бидний нээлтийг нь хийж буй “Өгөөж чихэр боов” ХХК-ийн  уулзварыг Сөүлийн гудамж талдаа 2 эгнээ байсныг 5 эгнээ болгон, Үндсэн хуулийн гудамж урдаасаа хойш 6 эгнээ байсныг 9, хойноосоо урагш 5 эгнээтэй байсныг 8 эгнээ болгон өргөтгөн шинэчиллээ. Ингэснээр уулзварын нэвтрүүлэх чадвар 25 орчим хувиар нэмэгдэж байгаа юм. Түүнчлэн энэ жил Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Авто плазагийн уулзвар,  Хан-Уул дүүргийн  15 дугаар хороо,   Богд Жавзандамбын уулзвар зэргийг өргөтгөн шинэчилсэн байгаа” хэмээн онцлов.

 

“Өгөөж чихэр боов “ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлт хийснээр тус замын зорчих хэсгийн өргөн  17-24.5 метр, эгнээний тоо 5-9,  явган хүний зам 1.5 м – 3 метрийн өргөнтэй болж, уулзварын нэвтрүүлэх чадвар 20-30 хувь нэмэгдэж, замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй байдал сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой болоод байна.

 

Харин Авто плазагийн уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Их тойруугийн өргөн чөлөө 2 талдаа  6 эгнээтэй байсныг баруун тийш эргэх 1 эгнээ нэмж, 7 эгнээ, урдаасаа хойш 2 эгнээ байсныг 5 эгнээ, хойноосоо урагш 2 эгнээ байсныг 3 эгнээ болгон өргөтгөлөө. Өргөтгөл шинэчлэлт хийснээр Их тойруу дахь 100 айл, Өлзий төвүүдийн ачаалал 20-30 хувь буурна гэж албаныхан үзэж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛСТАН:
АН-ын ажлыг үргэжлүүлэл байх юм Өөрсдөө юм сэтгэж байна уу даа
2017-09-08
Irgen:
Shal hidlaa zurag oruulaad uchugur tergeer yawahad uurchildsun zvilgvi l bsan
2017-09-08
ah duu mongol:
hun muulah muuhai gehdee uuchilaarai hotiin darga hun iim uruvdultei yum hiij yavdgui yumaaa kkkkk tegeel hed honoo l e said chini za gutsaaa naadhaa boli gene ene neg dolir baagii ni jaaaa gee l ene uulzvaruudaa baisanaar ni bolgono yaana da yana uheruudee umbuuuu uuuui kkkk
2017-09-01
muu umhii usan tolgoituud:
Huurhii muu erguu mongolchuud t1 bolhooroo huuruud l saihan ajil boljee gene manai dundad ulsad bol bugeeree buuduulj uhnee.uchir ni iimhen ajiliig asar ih uneer hiideg sh dee uniih ni dung shudargaar bich l dee bas uulzvariin ajiliig neelttei tendereer zuvhun mongol hundee ug l doo ichihgui bol yamar uneer hiisnee unengeer ni tavichaach dee
2017-09-01
Chuhal sanaa:
3,4 horoololiin gemteliin baruun talaas zasmal zamiig Hangai zah hurtel tavihad hotiin tugjrel 40 buurahaar bna. Naran, Tolgoit, Orbit, Tahilt, Nairamdaliihan zereg bugd ene zamaar yavna gesen ug. Bid gantshan 1r horooliin zamaar shahaldan yavj bna. Hotiin darga uuniig anzaaraad zam nemj tavih arga sedeech dee..!! Zaaval huduunii hun gej heluulj bhaar ter zamiig tootsooliod uz!! mash heregtei zam bolno. Gemtelees shuud Hangai zah hureh zam bodood uz !! ailuudadtai tohirgoo hgd ter zamiig tavih heregtei!!!
2017-08-30
BARUUN GANTS GARTS FREZER:
Baruun tiish yavahad gantshan gartstai ter ni vagon yavdag buguud nariin evdrel ihtei uurdiin tugjireestei . Batbold uuruu tuv aimag yavdag bolohooroo medehgui bna l daa. Hotoos garah gartsaa urgutguud guuren garts nuhen gerts ntr hiigeed uguuch !!! Hotoos mashin garah gej tugjirj bhaar hurdan shuurhai gargaad ugvul urtaashaa gantshan tuv zam chuluutei bhaar bna!!! Tuuz haichilj tsag garzadsanaas ter orbit nairamdaliin zamiig urgutguud uguuch!!!
2017-08-30
Chuhal:
ORBIT YAVAH ZAMD BARTAAT ZAMIIN URALDAAN BOLNO... SHUUGCHEER NI BATBOLD BOLON TUS HOROO DUURGEES SONGOGDSON SUMYABAZAR SHUUJ AJILLANA. TA BUHEN URGUNUUR OROLTSOJ TUS ZAMIIN BAIDLIIG MASHINTAIGAA MEDEECH SHALGANA UU!!
2017-08-30
Зочин:
Nono in baasnuud oorsdoo hidden um shig peedger bna aa.heden mergejilten nertei avilgchdaar guitsetgegchee shantaajil mongo avahaas oor ajilgui garuud
2017-08-30
Зочин:
Зам болгон дээр очоод тууз хайчлах хэрэг байна уу. Эсвэл авто зам хариуцсан доод дарга нараа явуулчихаж болдоггүй юмуу. Нэг л их социализмын үеийн уриа лоозон хэлбэрдэлээсээ хэзээ салах улс вэ.
2017-08-29
Зочин:
Архангайн илчийн Өсөхөө байна
2017-08-29
ЗОЧИН:
Манай дарга нар нэг замын уулзварт өргөтгөл хийгээд тууз хайчилдаг болж өвөрдөлтэй ажил хийсэн болж харагдаж байна,уул нь ХАА,Уул уурхайн давамгай орны хувьд малын нэхийч байдаг юм уу? ямар нэгэн жижиг ч хамаагүй үйлдвэрийн нээлт дээр тууз хайчлах нь зохимжтой харагдах байх,өрөвдөлт байна.Монголд улсад үйлдвэр хэрэгтэй байна,болж өгвөл эцсийн боловсруулсан бүтээгдхүүн гаргах,валютын урсгалыг нэмэгдүүлэх.
2017-08-29
зочин:
сайн сайхан зүйл хийсэн хүмүүст баяраллаа гэж хэлэх хүн цөөхөн байх юм харин хүн муулах бол ямар олон хүн хоорондоо уралдаж байгаа юм шиг бичих юм, хүний муу үзсэн хүн өөдөлдөггүй л гэдэгсэн
2017-08-28
Зочин:
Нарны гүүр талаас орж ирээд баруун гар тийш Сөүлийн гудамж руу эргэх уулзварын зорчих хэсэгт 1 л машины зай гаргаад огцом огтлоод эргэлтийн налуу шугам гаргажээ. Энийг та хэд дараа жил дахиж задлаад уртгасгаж мөнгө хийх арга болгохоор ийм хачин юм хийсэн үү? Баруун гар тийш эргэх машин чигээрээ явах урсгалыг хүлээж байж л эргэж байна. Ул нь баруун гар тийш чөлөөтэй нэвтэрдэг болгоно гэсэн биз дээ? Хангалттай зай байхад ийм юм хийж дараа жилийн тендер хүлээж арын ажлаа зохицуулж л байдаг. Бас л айн. Төрийн ажил аа гэж.
2017-08-28
Зочин:
замынхандаа амжилт хүсье, Зарим газар үнэхээр зөв шийдэл гаргаж ажиллаж байнаа. Баярлалаа. Дандаа муулж байхаар сайныг нь бас бичье
2017-08-28