Монголын далбаатай хөлөг онгоц сүйрчээ
2017-08-28

Монгол Улсын далбаатай “The Leonardo” гэх ачаа тээврийн хөлөг онгоц Туркийн эргийн ойролцоо сүйрсэн талаар “www.currentlynews.us” сайт мэдээллээ.

 

Уг осол Туркийн хойд эргийн Хар тэнгисийн ойролцоо болжээ. Энэхүү хөлөг онгоц засварт орохоор эргийг чиглэн явж байсан бөгөөд осол болох үед хөлөг дотор 11 хүн байсан гэнэ.  Ослын газар Туркийн эргийн хамгаалагчид хурдан очиж, аврах ажиллагааг явуулсаны үр дүнд хөлөгт байсан бүх хүнийг аварсан байна.

 

 Хөлгийн багийнхныг яаралтай эмнэлэгт хүргэж, шаардлагатай эмчилгээ хийжээ.

 

Ослын үеэр хөлөг хоёр хуваагдсан байна. Албаныхан онгоцны нэг хэсгийг хөвөгчид бэхэлсэн бол нөгөө хэсэг нь аажмаар живж байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яасан муу ёрын юм болоо вэ? Эрдэнэбатын засгийн газар унах юм байх даа.
2017-08-29
Болдбаатар:
Хаанахын хөлөг онгоц ямар зөвшөөрлөөр Монголын далбайг мандуулж юу хийж явдаг байсан юм бол оо. Үүнд хариу өгөх хүн Монголд байна уу
2017-08-28
Зочин:
ха ха ха хүүдийн юм даа. Хөлөг нь сүйрчдэг Монголын
2017-08-28