Маргаашнаас Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэнэ
2017-08-28

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Зүүн эргэхийг хориглох ажлын хэсгийнхэнтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцан замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэр гаргалаа. Энэ талаарх  мэдээллийг өнөөдөр Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Замын цагдаагийн албаны Цагдаагийн дэд хурандаа Н.Хангарьд нар мэдээлэв.  

 

 

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр “Төв зам дагуу 7 уулзварыг зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр хэрэгжээд өнөөдөр 13 дахь хоног дээрээ явж байна. Энэ нь “Замын хөдөлгөөнд оролцогчид тэмдэг тэмдэглэгээгээ харж авто замын хөдөлгөөнд оролцоно” гэсэн заалтын дагуу хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний чиг заасан тэмдэг тэмдэглэгээг л өөрчилсөн гэсэн үг.  Өнөөдөр хотын дарга ажлын хэсгийнхэнтэй уулзаад холбогдох байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн Бөхийн өргөө бусад уулзварын ачааллыг харгалзан Энхтайваны өргөн чөлөөнөөс Токиогийн гудамж руу зүүн эргэх хөдөлгөөнийг нээхээр боллоо. Маргааш өглөөнөөс эхлэн энэ шийдвэр хэрэгжиж эхлэх бөгөөд өнөөдөртөө багтаан зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн тэмдэг, тэмдэглээд өөрчлөлт хийх юм. Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэх болсонтой холбоотойгоор ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй, гэрэл дохиогоор зохицуулна” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

Shuud.mn
Сонин хачин
Зосчин:
Энэ хүмүүс ажиллаа мэдэдгүй хүмүүс юмуудаа орон тооны голууд
2017-08-28
Zochin:
Oiriin ued ub bgaagui tugjee uussen zarim uulzval deer tsagdaa uuruu tolgoin ergeed yaj zohitsuulahaa ch medehgui bnadaa... huuchin hebendee oruulsan deer bhaa.. tub zam daguu baahan gerelen dohio hiij bhaar bugden deer hun garah nuhen garts yumuu guur barichihval tugjree nileed buurnadaa.. shal demhii hun baga gazar guut barij bhaar sansar 120 geh met .... jaahan siireghen setgedeg tolgoitoi bol ug ni bolomj ih bndaa
2017-08-28
зочин:
Ажилаа мэддэг хүн байна уу үгүй юу яаанаа судалгаа шинжилгээн дээр үндэслэж хийлээ чухам бидний зөв л гээд байсан яая даа энэ махан толгойтнуудыг...
2017-08-28
Зочин:
Яахнав гэж үзсэн юм,ядаж юм хийсэн дүр эсгэх хэрэгтэйг та бүгд ойлгох хэрэгтэй,олон
2017-08-28
Зочин:
Гэсэр сүмийн уулзвараас Баруун дөрвөн зам чиглэлд явж байгаа тээврийн хэрэгсэл Бөмбөргөрийн уулзвараар зүүн гар тийш эргэдэг байсан нь дээр дээ.
2017-08-28
МАНгар УНДУЙ СУНДУЙ:
НЭГ МӨР ШИЙДВЭРЭЭ ЦУЦЛАХААС ИЧЭЭД НЭГ НЭГЭЭР НЬ ЦУЦЛАЯ ОЙЛГООРОЙ
2017-08-28
Зочин:
Яахнав гэж үзсэн юм,ядаж юм хийсэн дүр эсгэх хэрэгтэйг та бүгд ойлгох хэрэгтэй,олон
z:
P- a gj togloomtoi um aa. Sudalgaa hiihgui yaasan um bee. Ogtsroo, ene zasgiin gazart mergejliin hun alga!
2017-08-28
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср incorvuzmail.ru Утас88671597
2017-08-28
зочин:
Энэ ёстой бантан болгож байнаа,өчигдөр эргэж болохгүй шүү гээд хэвлэлийн хурал хийгээд байсан өнөөдөр эргэж болно гээд бас хэвлэлийн хурал хийгээд ард иргэдээр тоглоод байгаа нөхдүүдийг яах вэ
2017-08-28
Зочин:
Эргээд, буцаад, эргуулээд, буцаагаад л.... Наадмаа Хуртэл дахиж хийх болох нь ээ дээ!
2017-08-28