С.Эрдэнэ: Засгийн газраа өөрчилж, солих нь МАН-ын асуудал
2017-08-28

АН-ын дарга С.Эрдэнэ Засгийн газрыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийллээ.

 

 

-МАН-ын гишүүд Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барилаа. Энэ цагаа олсон санал мөн үү?

 

Монгол улсын нийгэм эдийн засагт бодит дүгнэлт хийх хэрэгтэй байна. Хямралын уг үндэсийг зөв тодорхойлох  нь чухал байна. Үүнийг яаж шийдэх вэ гэдэг чухал болохоос аль нэг Засгийн газар огцрох эсэх нь чухал биш. Манай УИХ дахь АН-ын бүлгийн байр суурь ийм л байна. Эрх баригчид Засгийн газраа өөрчилж солих нь тэдний дотоод асуудал. Бид өнөөдөр Засгийн газарт бус ард түмний эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг дээр санаа зовж байна. Хэд хоногийн өмнө УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах санал хүргүүлсэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна.

 

Өнгөрсөн зун ямар болов. Өвөлжилтөндөө эртхэн бэлдэхгүй бол зуд болох магадлал өндөр байна. Мөн өр ширийн асуудал байна. Уг нь өнөөдрийн төлөх гээд байгаа өрийн хэмжээ тийм том асуудал биш юм. Манайх шиг байгалийн баялагтай улсад байдаг л өрийн хэмжээ. Харамсалтай нь байгалийн баялагийн хуваарьлилт байгаа шударга биш байна. Оюутолгой дээр жишээ авахад өдөрт, жилд олборлож байгаа баялаг нь тодорхой бус байна. Үүнийг тодорхойлж байгаа нэг ч байгууллага алга. Бидний авсан мэлдээллээр гурван төрлийн тайлан гаргаж байна гэж байна. Гэтэл өнөөдөр бидэнд тэдний гаргаж өгсөн тайлангаас өөр мэдээлэл алга. Ийм байдалтай цаашид яваад байх юм уу.  Тэр уурхай хэнийх вэ, баялаг нь хэнийх вэ. Уг нь Монгол улс тэр уурхайгаас гарч байгаа баялаг болгоныг нэг тооны зөрүүгүйгээр мэдэж байх ёстой. Тэгж байж бодит тайлан тооцоо гарна. Зөв хуваарилалт хийнэ.

 

Хэрэв ийм байдлаараа удвал байгалийн баялагаа хүнд ашиглуулаад байвал улс эх орон жинхэнээсээ дампуурал руу явна. Үүний тулд уул уурхайн засаглалаа сайжруулах хэрэгтэй байна. 30 гэр бүл хагартлаа баяждаг, 3 сая монголчууд ядуу амьдардаг цагаасаа бид гарах цаг болсон. Одоо цаашид олон ордуудыг ашиглах талаар яриад хэлэлцээд явж байна. Үнэхээр энэ байдлаараа байвал бид уул уурхай дэмжих шаардлагатай ч юм уу үгүй юм уу.

 

- Таны хэлдэгээр эдийн засаг хүнд байна. Ийм хүнд үед Засгийн газрын тогтвортой байдал чухал уу?


 
Аливаа ЗГ-ын талаар яриад эхлэхээр тогтвортой байдлын тухай асуудал хөндөгддөг. Сүүлийн 7 хоног хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ талаар их ярьлаа. Гэвч өмнө нь үүнийгээ ярихгүй яасан юм бэ. Өмнө нь үр ашигтай бодлогуудаа хэрэгжүүлж байхгүй яасан юм бэ. Жил гаруйн хугацаа өнгөрч байхад Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар юу хийв. Хүүхдийн мөнгө хасагдлаа, тэтгэврийн насыг нэмлээ, долоон төрлийн татвар нэмлээ.  Дандаа ард түмэн, соногогчдын эсрэг үйл ажиллагаа явууллаа. Иргэдийнхээ эрх зүйн боломжийг дээрдүүлсэн нэг ч алхам хийж чадаагүй. Энэ зөв юм уу. Ерөнхийлөгчийн сонгуулиар ард иргэд үүнд нь дүгнэлт хийлээ. Хэрэв ухаантай бол зөв үйлдэл хийгээд явах нь тэдэнд ашигтай болов уу.


АН-ын хувьд аль нэг Засгийн газрыг огцруулах нь бидний гол зорилго биш.  Үнэмлэхгүй олонх байгаа намын хувьд Засгийн газраа хэд огцруулж, солих нь тэдний өөрсдийнх нь асуудал. Манай намын оролцоогүйгээр асуудлаа шийдэх эрх мэдлийг сонгогчид өгчихсөн. Энэ том эрх мэдлийг яаж удирдаж авч явах нь тэдний л асуудал. Харин манай намын хувьд нийгэм эдийн засгийн зөв бодлого явуулаасай, зөв алхам хийгээсэй л гэж хүснэ.

 

-МАН-аас танай намд санал ирсэн үү. Сайдын санал ирвэл хүлээж авах уу?


Аль нэг Засгийн газрыг огцруулах тал дээр ура хашгираад алга ташаад явах шаардлага бидэнд алга.  Ганц нэг сайдын суудал авах ч юм уу бидэнд ашигтай нөхцөл бололцоог байх эсэхийг бид хараагүй. Хүчтэй сөрөг хүчин байх, шүүмжлэлийг зөв явуулах тал дээр л бид анхаарлаа хандуулна. УИХ дахь АН-ын бүлэг энэ талаар хуралдана. Нэгдсэн байр суурь илэрхийлнэ. Одоогоор АН-д ч тэр, бүлэгт ч тэр ямар нэгэн санал ирээгүй байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-08-29
Zuv shuu:
Er ni Mongol uls jijig tom geltgui buh yumaa medej hyanaj baih heregtei, tiim tsag ni bolson baina. Oyu tolgoigoos hedii hemjeenii yu olvorloj hashaa yamar uneer zarj baigaag buren hyanah heregtei. Busad buh bayalag hudaldaa yag adil. Barimt aviya geheer Hyatadad heregledeg mungunii barimt, zarlagiin padaan gargaj irdeg, ene Mongol uls shuu dee gehed Mongoliinh bas baina, harin uun deer bichvel 10 huvi nemegdene, ta belen munguur tulvul hyamd, shiljuuleg hiivel bur nemegdene, nehemjleheer alvan yosniih bolood irvel bur nemegdene gesen Hyatadiin hudaldaachid olon baina, ene buh yumaa hyanaval tur hyanalmandaa avbal mun ch ih orlogo baigaa shuu
2017-08-29
Зочин:
Yavj yavj OTd heden zaluus gaigui tsalin avch baisnig tur olj haraad tatvar avahaar urt garaa sungasan daa
2017-08-28
Zochin:
Erdene uuruu 30-n ger buld nileed deeguur oronodoo.Hudlaa tarhi ugaahaa boli Ardchilsan namiin Mongoloo gesen setgeltenguud ene hulgaich naraasaa odoo salaad bugdeeree MONGOLOO tseverleh tsag ni bolsondoo. Ene hulgaichiig ene tend bizness hiigeed ovooj otsoitol ashig olsniig bi medehgui ym.. Mun ch olon obeikt ene tend baina. Mun ch ih hulgailjdee.Niigmiin daatgaliin suljeegeer hulgai hiisen munguu taraagaad AN-darga bolchihson baidag
2017-08-28
Zochin:
MAN eersdee eersdiinkhee zasgiig ontsruulag, Bidend huchtei sereg huchin chuhal baina
2017-08-28
зочин:
Эрдэнэ шиг амьтад зайлсан хойно л монголын төр цэвэрших байх даа
2017-08-28
Зочин:
Тесвийн менгийг завшдаг офшортонгуудыг Тереес цэвэрлэх хэрэгтэй засаг огцруулахгуй гэж хамгаалаад л байвал идээ бээрэндээ баригдаж дуусахнээ
2017-08-28
zochin:
Ta nar hutgasan uym bishuu.Erdene guya
2017-08-28
zochin:
Ta nar hutgasan uym bishuu.Erdene guya
2017-08-28
Зочин:
Угаасаа шийдэгдэх тийшээ гээд баярлаад бас нэг юм мэдээд дуугарахгүй хүн болж байна л даа
2017-08-28
ПАРТИЗАН:
АН ХЭЗЭЭ ИЙМ СҮРХИЙ БОЛЧИХОО ВЭ. АРД ТҮМНЭЭ БОДОЖ БАЙГАА БОЛ ЭНЭ УРАГШГҮЙ ЗАГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ТАЛ ДЭЭР САНАЛ ӨГӨХ БИШ ҮҮ. 2020 ОНЫГ БОДОЖ УЛС ТӨРИЙН АШИГ ХОНЖОО ХАЙЖ БАЙГАА БОЛ ХАМГИЙН ХУНШГҮЙ ЁОЗГҮЙ ӨӨДГҮЙ САНАА ГАРГАЖ БАЙГАА ГЭСЭН ҮГ. ХӨГИЙН ХӨГИЙН ЮМ ЯРИАД БАЙХ ЧИНЬ.
2017-08-28
emgenel:
Iim yumnuudiin gaigaar ard tumen eh ornoo muhuuj baina daa
2017-08-28
Зочин:
ХУЧТЭЙ СЕРЕГ ХУЧИН БАЙХ Ч ГЭХ ШИГ ДОЛООХОН СУУДАЛ ЧУУ АЙ АВЧИХААД МАН ДОТООД АСУУДЛАА ШИЙДЭХ НЭГ ДОЛООХОН ХОНОГИЙН ХООРОНД ГАНЦ АЛХАХГУЙ УЛС ТЕР ХИЙХ ГЭЭД Ч БХШИГ ЮУ ХУЦААД БАЙГАА ПЯЗДАВЭ
2017-08-28