Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2017-08-29

Малчид, иргэдэд зориулсан мэдээ :

Өнөөдрөөс өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

 

2017 оны 08 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 27-32 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин