Пхеньяны харвасан пуужин Японы дээгүүр өнгөрчээ
2017-08-29

Хойд Солонгос улс өнөөдөр орон нутгийн цагаар 6.02 цагийн орчимд пуужин харвасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Пхеньян, Япон улсын дээгүүр пуужин харвасан нь Токиогийн эрх баригчдын дургүйцлийг дээд цэг нь хүргэжээ.

 

 

Уг пуужин хойд хэсэг болох Хоккайдо арлын дээгүүр гарч, номхон далайд унасан талаар Японы Ерөнхий сайд Шинзо Абе хэвлэлийнхэнд мэдэгдэв.

 

Пхеньян пуужин харвах үед Японы “J-Alert” гэх хамгаалалтын систем идэвхжиж, иргэдийг хорогдох байранд орохыг сануулж эхэлсэн байна.

 

Пуужин замдаа гурван хэсэгт салж, Хоккайдо арлын эргээс 1180 км, зүүн зүгт унажээ. Өмнөд Солонгосын талаас пуужин нийт 2700 км зам туулж, дээд өндөр нь 550 км хүрсэн гэж мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хорогдох гэдэг нь цөөрөх гэсэн үг. Хоргодох гэж бич
2017-08-29
Зочин:
wow
2017-08-29