Хятад, Энэтхэг харилцан маргаантай бүсээс цэргээ татна
2017-08-29

БНХАУ, Энэтхэг хилийн маргаантай бүсээс харилцан цэргээ татахаар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Энэхүү мэдээллийг Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас баталж “Хоёр тал харилцан цэргээ татахаар тохиролцсон” гэж мэдэгджээ. Энэ долоо хоногтоо багтаан хоёр тал Докламын өндөрлөгөөс цэргээ татах гэнэ. 

 

Хятад өнгөрөгч зургаадугаар сараас Бутан улсын газар нутгийн нэгээхэн хэсэг гэгддэг бүс нутагт автозамын ажил эхлүүлсэн билээ. Уг үйл явлын улмаас Бутаны удирдлагууд газар нутгаа хамгаалахын тулд Энэтхэгээс тусламж хүсчээ. Энэтхэгүүд уг маргаанд оролцох болсоноор хилийн маргаан улам даамжирч, харилцан гал нээхэд хүрсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин