Бибер, Селена нарын инстаграмыг хакерджээ
2017-08-29

Дуучин Жастин Бибер болон Селена Гомез нарын инстаграм хаягыг хакердсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хакерууд уран бүтээлчдийн нүцгэн зураг гэх мэт хувийн гэрэл зургуудыг хакерджээ. Хакердуулсан гэгдээд буй зургуудын дунд Бибер, Селена нарын үерхэж байх үеийн гэрэл зургууд бий гэнэ.

 

Селена албан ёсоор цагдаагийнханд гомдол гаргасан байна. Дуучин бүсгүйн инстаграм хаягыг 100 сая хүн дагадаг бөгөөд тэрбээр хамгийн дагагчтай уран бүтээлчийн нэгт бичигддэг.

 

Одоогоор Бибир уг асуудлаар албан ёсоор цагдаагийнханд хүсэлт тавиагүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин