Трамп Техас мужид очиж, нөхцөл байдалтай танилцав

АНУ-ын Техас мужийг өнгөрөгч амралтын өдөр “Харви” нэртэй хар салхи дайран өнгөрсөн билээ. Уг байгалийн гамшгийн уршгаар 15 хүн амиа алдаж, 3000 гаруй байшин нурсан аж.
Хьюстон зэрэг хотуудад орсон аадар бороо гамшиг авчирчээ. Хотууд бүхэлдээ усанд автаж, өнөөг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээ зогссон хэвээр байна.
Тэгвэл Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр гэргий, Тэргүүн хатагтай Меланиа Трампын хамтаар Техас мужид очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр “Бид ямар ч үед итгэлээ алдаж болохгүй” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ