МАН-ын бүлгийн хурал өнөөдөр үргэлжилнэ
2017-08-30

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр үргэлжилнэ. Тус бүлэг өчигдөр хаалттай хуралдаж эхэлсэн. Хурлын уур амьсгал "амаргүй байна" гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өгсөн юм. Хурал хаалттай явагдаж буй учраас бусад мэдээллийг өгөх боломжгүйг гишүүд хэлж байв. Хуралдаанд бүлгийн гишүүдээс гадна Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон байна. 

 

Тус бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах МАН-ын 30 гишүүний санал, Шадар сайдын ажлаас чөлөөлөгдөх У.Хүрэлсүхийн хүсэлтийг хэлэлцэж буй. Энэ асуудлаар өнөөдөр тус бүлгээс шийдвэр гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлнэ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН өөрсөнийгөө эрийн сайндаа сонгогдсон гэж бодож бгаа бололтой.Үгүй АН засгийн газраа тогтворгүйгээр огцоруулж засаглаж чадаагүй учраас тогтвортой засгийг хүсэж сонголтгүй болсон учраас МАН ыг сонгосон юм.Одоо ЗГ тогтворгүй байж чи би гэж суудал булаацалдаж нэгнийхээ булайг дэлгэх тусам 20онд баяртай болно.Гэхдээ зарим сайдыг солих хэрэгтэй байна
2017-08-30
иргэн:
Бүгдээрээ зөвлөвөл буруугүй бүлээн усаар оффшорыг угаая
2017-08-30
зочин.:
Энэ нь миний бодлоор төрд хэт том том бүлэглэл үүссэн шинэ хийе бүтээе гэсэн хүмүүсээ гадуурхах нь их харагдах болжээ. Хамгийн сонин нь ард түмний төлөө явсан хүмүүс байгаа хачирхалтай оффшорчидыг зайлах хэрэгтэй
2017-08-30
s:
zasag ogtsroh ni zuv amjilt
2017-08-30
Зочин:
Засгийн газрыг тогтвортой байлгах нэрийн дор Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, шударга ёс алдагдаж байгааг тогтвортой байлгах юм уу. Үгүй! У.ХҮРЭЛСҮХ
2017-08-30
Хараа..:
Муугаас салахийн тулд бүхийл боломжийг бүү алд......МАН-ын авилгалч хулгайчдаас Намаа салгахын тулд гишүүд тун зөв алхам хийсэн бна.. ОНЦ
2017-08-30
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-08-30
irgen:
suudal sandaldeeree uzelshej bh umaa 60 terbumaa yriachee ene humuustee arga hemjee avahgui bj orogdoloo ogson hunruu dairaad bh um zasag ajil hiihgui bgaa ym chin ogchorno bizdee
2017-08-30