Замын түгжрэлийг бууруулах гээд байна уу, эсвэл..
2017-08-30


Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр ачаалал нь хэтэрч, утаа нь ихэсч, замын түгжрэл нь улам нэмэгдсээр байгаа. Тиймдээ ч Улаанбаатар хотын удирдлагууд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг сааруулах талаас нь янз бүрийн арга авч байгаа. Дугаараар нь хязгаарлаж эхэлсэн. Хотын авто замуудыг өргөтгөж, шинэчилж, уулзваруудыг өөрчилсөн. Үр дүнгээ өгсөөр байгаа. Гэхдээ автомашины тоо хасагдахгүй нэмэгдэж байгаа болохоор түгжрэл саарахаас илүүтэй ихэсч байна. Тэгвэл сүүлийн үед түгжрэлтэй холбоотойгоор хийж байгаа ажлууд байгаа яг онож чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. 


 
Зүүн эргүүлэхгүй байх шийдвэр түгжрэлийг улам л нэмж, туслах замуудын ачаалал дээд цэгтээ хүрсэн. Тиймээс шийдвэрээ эргэж харах шиг боллоо, дарга нар. Дээрээс нь “Авто плаза” төвийн уулзвар гээчийг нээлээ. Дөрвөн замын уулзвар маягтай болгосон. Урагшаа “Дашчойлон” хийд рүү аль ч талаасаа эргэж болохоор болж байгаа юм. 


Мөн хойшоо 16 дугаар сургууль руу эргэнэ. Энэ уулзварыг нээснээр  Их тойруу дахь 100 айл, Өлзий төвүүдийн ачаалал 20-30 хувь буурна гэж албаныхан үзэж байгаа юм билээ. Мэдээж тооцоо, судалгаа хийж байж л уулзвар шинээр барьж, замаа өөрчилж, шинэчилдэг байлгүй дээ. Гэхдээ “Авто плаза” хавьд уулзвар нээснээр замын хөдөлгөөний ачаалаал 20-30 хувь буурна гэдэгтэй санал нэг л нийлэхгүй байна шүү. Өмнө нь энэ замаар аятайхан яваад байж болдог байсан. 


 
Одоо түгжрэл нь улам нэмэгдчихлээ. Уулзвар тэрүүхэн тэндээ л сайхан харагдаж байгаа байх. Урагшаа эргээд “Дашчойлон” хийд рүү зүглээд л бөөн түгжрэл. Замын хоёр талаар нь машин тавьчихна. Өргөтгөж, шинэчилсэн юм байхгүй. Хойшоо 16 руу ч ялгаагүй. Дээрээс нь Баянбүрдийн тойргоос наашлаад 100 айлын уулзвар хүртэл км гаруйхан газар таван гэрлэн дохио байрлаж байгаа. Гуравдугаар сургуулийн цаад уулзвараас “Авто плаза”-гийн шинэ уулзвар хүртэл гурван гэрлэн дохио ойрхон ойрхон байх жишээтэй.
 


Машинтай 10, 20 метр явж чадаагүй байтал л гэрлэн дохион нь асчихна. Тэгээд л зогсоод байна даа. Шинэ уулзвар нээгдсэнээс хойш бүр илүү түгжирдэг болсон гэсэн үг. Юун түгжрэл буурах манатай.  Ядаж гуравдугаар сургуулийн өмнөх гэрлэн дохиогоо аваад хаячих хэрэгтэй шүү дээ. Сургуулийн орчим, хүүхдэд аюулгүй байлгах гэж хийж байгаа байх л дээ. Гэвч түгжрэлд улам л нэрмээс болоод байна.  


Түүний оронд хурд сааруулагч хийчихвэл арай дээр байх.  Одоо ямар нэгэнт хийчихсэн уулзварыг буцаагаад хаалтай биш. Өдөр болгон энэ замаар зөрчиж байгаа хүний хувьд аргаа бараад үгээ хэллээ. Ер нь сүүлийн үед замын түгжрэлийг бууруулахтай холбоотой шийдвэрүүд жаахан нүдээ олохгүй л байна уу даа.


Тэр судалгаа, шинжилгээг нь ямар ч хүмүүс хийгээд байгаа юм. Түгжрэл буурах биш нэмэх ажил ч хийгээд байх шиг. Цаашид энэ мэт уулзвар барьж, түгжрэл бууруулахаар шийдвэл сайтар судалмаар юмаа. Хоёр км хүрэхгүй замд ийм олон уулзвар байж болдог ч юм уу, үгүй ч юм уу. Бас л бодох л асуудал байсан. Мэргэжилтнүүд нь асуудлаа мэдэж байгаа байлгүй дээ. Гэхдээ л түгжрэл яах аргагүй нэмэгдчихээд байна, 100 айл хавьд.    
 

Эх сурвалж: MMINFO.MN

Н.ПУНЦАГБОЛД

Shuud.mn
Сонин хачин
po:
arai deer blsin bish v
2017-08-30
зочин:
Дарга нарын толгой буруу ажиллах юм.Нийслэл хотод ирээдэйтэй давхар гүүрэн замууд барих цаг аль хэдийн болсон,урт гүүрэн давхар замууд тавьж гэрлийн дохиог багасгах буюу асалтын хугацааг богиносгох аргаар түгжрэлийг буруулж болно.
2017-08-30
Зочин:
ENE LALARUUD YUM KHIIJI BUY DUR ESGEED YAMARCH TOOTSOOGUY ZUYL KHIIJI MUNGU SHAAJI ARD OLNYG BUKHIMDUULJI BAYNA
2017-08-30
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-08-30
Зочин:
100 айл орчим харин ч гайгүй болсон. Сургуулийн хүүхдүүдийг гэрэл дохиогүй гүйж гар гэх гээ юэ? Энэ Пунцагболд бүтэхгүй ээ. Юм мэдэхгүй, дандаа нэг удаагийн сэтгэл хөдлөлөөр юм сараачна. Уг нь тархиа ажиллуулж байж юм бичмээр. Гэтэл дандаа нэг удаагийн асуудлыг дэвэргэж латин маягаар ажиллах юм.
2017-08-30