Трамп, Абе нар утсаар ярьжээ
2017-08-30

Хойд Солонгос улс өчигдөр үүрээр алсын тусгалтай пуужин хөөргөсөн билээ. Уг пуужин  Японы хойд нутаг болох Хоккайдо арал дээгүүр пүүжин харвасан юм.

 

 

Энэхүү үйлдлийг Японы эрх баригчид “Санаатай өдөөн хатгалга” хэмээн мэдэгджээ. Тэгвэл Японы Ерөнхий сайд Шинзо Абе болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр дээрх асуудлаар утсаар ярьсан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

Удирдагчид 40 минут орчим Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон баллистик пуужингийн туршилтын талаар ярилцжээ.

 

Трамп, Абе нар нэн яаралтай НҮБ-ын Аюулгүй зөвлөлийг хуралдах нь зүйтэй хэмээн үзсэн байна. НҮБ энэ сарын эхээр Хойд Солонгосын эсрэг хориг тавьж буйгаа зарлаж, гадаад дахь бүх дансыг нь царцаасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин