Сандра Буллок хохирогчдод нэг сая долларыг хандивлав
2017-08-30

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Сандра Буллок “Харви” хар салхины улмаас их хэмжээний хохирол амссан иргэдэд туслахаар шийдвэрлэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр хувиасаа нэг сая ам.долларыг хохирогчдод туслахаар хандивласан болохыг “Улаан Загалмай” нийгэмлэгээс уламжлав. Техас мужийг “Харви” нэртэй хар салхи дайран өнгөрсөний дараа 15 хүн амиа алдаж, 3000 орчим хүн орон гэргүй болсон билээ.

 

Мөн муж даяар усанд автсан бөгөөд өнөөг хүртэл хагас сая хүн хорогдох байрт амьдарч байна.

 

Өдгөө 53 настай Сандра “Би бүгдийг хийх ёстой. Энэ бүхнийг хийж буйдаа баяртай байна” хэмээн хэвлэлийнхэнд хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гоё юмаа
2017-08-31
baharhav:
Mundag emegtei yum aa
2017-08-30