Ж.Эрдэнэбатыг огцруулах бичигт Ц.Нямдорж гарын үсэг зуржээ

МАН-ын бүлгийн 30 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичгийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Тэд Ерөнхий сайдыг удаа дараа хууль зөрчсөн шийдвэр гаргасан, ард түмэнд бус эрх мэдэлтэнд үйлчилсэн, төсвийн мөнгийг концесс нэрээр танхимын сайд нартаа хуваарилсан үндэслэлээр огцруулах саналыг гаргаад байгаа юм.
Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэдэнтэй нэгдэж, Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Ерөнхий сайд яагаад Шадар сайдтайгаа эв зүйгээ олж чадаагүй юм. Удирдаж чадахгүй байна л гэсэн үг" хэмээн хатуухан шүүмжийг хэлж байсан тэрбээр эсрэг кноп дарах нь ийн тодорхой боллоо.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ