Арсенал, Челси клубүүд 40 сая фунтээр тохиролцжээ
2017-08-30

 

Английн Арсенал клубын жигүүр Алекс Окслейд-Чемберлен Лондон хотын өөр нэгэн баг Челсид нэгдэхэд тун ойрхон байна. Учир нь Арсенал Челси клубүүд наймааг хийхээр тохиролцсон бөгөөд 40 сая фунт дээр санал нэгджээ. Гэхдээ солилцооны цонх хаагдахаас өмнө Челси Окслейд Чемберлентэй байгуулах цалингийн гэрээгээ тохиролцох ёстой аж.

 

Саутхэмптон клубын академиас төрөн гарсан шилдэг жигүүрийн төлөө Челсигээс гадна Ливерпүүл санал хүргүүлсэн ч Арсенал клуб Челсигийн саналыг зөвшөөрсөн гэнэ. Ингэхдээ Арсенал эхлээд Алекс Окслейд-Чемберлентэй гэрээ сунгаж, уг гэрээгээ Челсид зарах магадлал өндөр байгаа юм. Энэ жил 24 настай Англи залуугын Арсенал клубтэй байгуулсан гэрээ энэ улирлаар дуусгавар болох учиртай. Тэрбээр энэ хугацаандаа долоо хоногийн 65.000 фунтийн цалинг Лондоны багаас авч байсан юм.

 

Окслейд-Чемберлен өнгөрсөн улиралд Арсеналын төлөө 6 улирал тоглохдоо 198 тоглолтод оролцож 20 гоол оруулсан юм. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин