Засгийн газрыг огцруулах саналыг АН дэмжлээ
Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус хурал өндөрлөж, тодорхой шийдвэрийг гаргажээ. Тодруулбал УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага тооцох нь зөв гэсэн шийдвэр гаргасан байна.
Ингэснээр МАН-ын 30 гаруй гишүүн дээр АН-ын бүлгийн 9 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар санал нэгдлээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ