Трамп: Хойд Солонгосын эсрэг хүч хэрэглэмээргүй байна
2017-08-31

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр “Бид дараагийн удаа Номхон Далайн Гуам арлыг бөмбөгдөх болно” гэж мэдэгдсэн билээ. Уг арал дээр АНУ-ын цэргийн бааз байрладаг юм.

 

 

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хойд Солонгосын эсрэг хүч хэрэглэмээргүй байна. Энэ бол бодит үнэн” гэж хэлжээ.  Пхеньян, Гуам арал руу пуужин хөөргөвөл АНУ хариу арга хэмжээ авна хэмээн өмнө нь мэдэгдсэн.

 

Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Жеймс Маттис “Хойд Солонгос улсын үйлдэл олон улсыг заналхийлсээр байна” гэж мэдэгджээ.

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр дээрх асуудлаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой утсаар ярихдаа “Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэх нь үр ашиггүй” гэсэн байна.

 

Пхеньян энэ долоо хоногийн эхээр Японы Хоккайдо арал руу баллистик пуужин хөөргөсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Amerikchuud surjignehees oor zuil hj chadahgui.
2018-04-08
enhbayr bagabandi huzuugui hujaa ochirbat:
Muusain uhej dald orson umhii novshnuud mini ta nar ergeed har daa hun ard tumnee ingej avch yavdag yum bn
2017-08-31