Нийслэлийн 27 сургууль гурван ээлжээр хичээллэнэ
2017-08-31

 

2017-2018 оны хичээлийн жилд 27 сургуулийн 227 бүлгийн 9 139 сурагч гуравдугаар ээлжид хичээллэх төлөвтэй байна. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилээс гуравдугаар ээлжид хичээллэх сургуулийн тоо 9-өөр буурсан ч бүлгийн тоо 5-аар, сурагчдын тоо 433-аар нэмэгджээ. 

 

Улаанбаатар хот руу чиглэсэн нүүдэл, шинээр бий болж буй суурьшилтай холбоотойгоор Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор, Сонгинорхайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургууль, Налайх дүүргийн Голомт цогцолбор сургууль, Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургууль 3 ээлжээр хичээллэх төлөвтэй байна.

 

2016-2017 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 31 сургуулийн 8706 сурагч 3 дугаар ээлжид хичээллэж байснаас Сонгинорхайрхан дүүргийн 67, Баянзүрх дүүргийн 102, 21 дүгээр сургуулиуд 2 ээлжтэй болжээ. Мөн энэ 9 дүгээр сард багтааж, Баянзүрх дүүргийн 14, 84, Шавь цогцолбор, Хан-Уул дүүргийн 15, 32, 115 гэсэн 6 сургуулийг 2 ээлжид шилжүүлэх юм байна. 

 

Улсын хэмээнд 3 ээлжтэй сургууль 2013-2014 онд 23, 2014-2015 онд 22, 2015-2016 онд 24 сургууль, 2016-2017 онд 32 байжээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хулгайч худалч сайд дарга нар нь хүүхдүүддээ зориулаад сургууль цэцэрлэг нэмж бариасай. Хамаг газрын худалдаад сургууль цэцэрлэг барих мөнгийг нь ХУСЧИХСАН болохоор 3 ээлжээр хичээллэж байгаа юм шдэ
2017-08-31