Усанд осолдсон алба хаагчдын цогцсыг олжээ
2017-08-31

“Ховд” голын усанд осолдсон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гурван алба хаагчийн цогцсыг өнөөдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 30-ны 14:12-15:02 цагийн хооронд ослын газраас 80-200 метр зайтай, 3-5 метр гүнээс олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

 

 

Цогцсыг Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн усчин аврагч, ахлах ахлагч Ч.Анхбаяр, ахлагч С.Мөнхбат нар анх олсон байна.

 

Тус эрлийн ажиллагаанд, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Ховд, Увс, Архангай аймгийн Онцгой байдлын газрын нийт 41 алба хаагч, 6 завь, 6 автомашинтайгаар, Зэвсэгт хүчний жанжин штабын Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Ганбаатараар ахлуулсан дөрвөн алба хаагч, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэрэгний багийн дөрвөн алба хаагч, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 41 алба хаагч, зургаан автомашин, аймгийн Цагдаагийн газар, тус сумын ЗДТГ-ын 20 ажилтан, хоёр автомашин, нийт 113 хүн, 15 автомашин, зургаан завь, нэг нисдэг тэрэгтэйгээр ажилласан юм.

 

Эрлийн ажиллагаа зохион байгуулж буй нөхцөл байдлыг үнэлэх, ослын газар ажиллаж байгаа хүн, хүч хэрэгсэл, арга ажиллагаатай газар дээр нь танилцах, ажлын уялдаа, удирдлага, зохион байгуулалтаар хангах, үүрэг, чиглэл өгөх зорилгоор ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр Ховд аймагт ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бөхөө гэсээр байтал цэрэг дууслаа, хэн эх орныг хамгаалах болж байна
2017-09-04
зочин:
аврах ангийн усчин аврагч, ахлах ахлагч Ч.Анхбаяр, ахлагч С.Мөнхбат нарыг байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж урамшуулах хэрэгтэй.
2017-09-03
Зочин:
энэ МАНГАР бөхийг зайлууллаа,
2017-09-02
Зочин:
Цэргүүдээр нэргүй зарц хийлгэж байна. сэргэлэн гарын дүйтэй дуулгавартай хүүхдүүдийг нь танилынхаа байшин сав бариулах нүх ухуулах, намар ногоо цагаа хураалгах гээд л НЭРГҮЙ ЗАРЦ хийлгэдэг нь худлаа биш шүү
2017-08-31
Зочин:
Тэр үнэн шүү Дарга нар нь гэж хари шил зүүж хар магин унасан хөдөө гадаа хэссэн өмд хувцсанда багтахгүй усан гүзээнүүд л байдаг шд
2017-08-31
Зочин:
Хөдөө орон нутагт томилогдож байгаа эрхэм хурандаа нар улсын мөнгөөр туйлж амин хувьдаа ашиг хонжоо, олз хайж очдог нь нууц биш шүү. доод албан тушаалтануудынхаа авьяас чадвараар ажил нь үнэлэгдэж байдгийг мэддэггүй. өөрсдөө л хийж бүтээж байгаа юм шиг загнадаг улс шүү дээ.
2017-08-31
Зочин:
Тэр үнэн шүү Дарга нар нь гэж хари шил зүүж хар магин унасан хөдөө гадаа хэссэн өмд хувцсанда багтахгүй усан гүзээнүүд л байдаг шд
0:
усан толгойтой бөхийг сайд хийлгэхээ болимоор юм монголын хэдэн цэргүүд үхээд дууслаа
2017-08-31
Зочин:
энэ МАНГАР бөхийг зайлууллаа,
Зочин:
Цэргийн алба хааж байгаа дайчдыг мөнгөний ажил хийлгэж, байдаг тэр дарга нартай нь л ярих хэрэгтэй ш тээ.
2017-08-31
Зочин:
Цэргүүдээр нэргүй зарц хийлгэж байна. сэргэлэн гарын дүйтэй дуулгавартай хүүхдүүдийг нь танилынхаа байшин сав бариулах нүх ухуулах, намар ногоо цагаа хураалгах гээд л НЭРГҮЙ ЗАРЦ хийлгэдэг нь худлаа биш шүү
Зочин:
BATERDENE ABARGIIG OGTSRUULACHEE TER BOX BOLHOOS SAID BISH XEDEN XVNII AMIAR TOGLOH GEED SANDAL SHIREETEIGE ZUURALDAAD BGAN BE ES ZVI GEJ TAND ALGUU ABARGAA
2017-08-31
О:
Батэрдэнэ Даваа Нарыг буудах хэрэгтэй
2017-08-31