III эмнэлэгт 57.2 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2017-08-31

 

Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт мэдрэлийн мэс засал, урологи, хэвлийн хөндийн дурангийн мэс засал болон нүдний торлог, болор, глауком зэрэг 8 мэс заслын чиглэлийн 130 төрлийн 57.2 сая төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өглөө. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Ротари төрийн бус байгууллага, ЭМЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улс дахь 3080 дүүрэг, Хонгконг, Макао, Монгол улс дахь 3450 дүүргээс Олон Улсын Ротари сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Глобал Грант #1754471 тоот төслийн хүрээнд энэхүү тусламжийг үзүүлж буй юм.

 

 

Уг тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, БНЭУ дахь Ротарийн 3080 дүүргийн захирагч Ноён Madhunkar Malhotra, Олон Улсын Ротари сангийн олон нийтийн тусламжийн төслийн төлөөлөгч Rajendra Kumar Saboo, Хонгконгийн Урологийн эмч, Олон Улсын Ротари сангийн 2018 оны Ерөнхийлөгч болох V.C Ho, төслийн хүрээнд ажиллах Энэтхэг, Хонгконгийн эмч нарын баг болон Монголын талын зохицуулагч Туул Ротари клубын төлөөлөгчид, УГТЭ-ийн удирдлага, хамт олон оролцлоо.

 

Глобал Грант #1754471 тоот төслийн үйл ажиллагаа ирэх сарын 08-ны өдрийг хүртэл УГТЭ, ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, Хүрээ амаржих газруудад үргэлжлэх юм.

Shuud.mn
Сонин хачин
Nyra:
I want the world to know a great man that is well known as Dr. Zabaza ,he has the perfect solution to relationship issues and marriage problems. The main reason why I went to Dr. Zabaza was for solution on how i can get my husband back because in recent times I have read some testimonies on the internet which some people has written about Dr. Zabaza and I was so pleased and I decided to seek for assistance from him on his Email ( drzabazaspellhome@gmail.com ) Which he did a perfect job by casting a spell on my husband which made him to come back to me and beg for forgiveness. I will no stop publishing his name on the net because of the good work he is doing. I will drop his contact for the usefulness of those that needs his help. His Email is DRZABAZASPELLHOME@GMAIL.COM You can contact him today and get your problem solved. Call/WhatsApp number: +1 (548) 457-0555 https://drogunzabazaspellherbalhome.wordpress.com
2023-02-18