Шөнө дундын яриа
2017-08-31

МАН хуралдаж байна. Харамсалтай нь тэд хөгжлийн тухай биш чи, би ямар албан тушаалд байх вэ гэдгээ л ярилцаж сууна. Уржигдар эхэлсэн УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өчигдөр бас үргэлжиллээ. Тэд шөнө ч унтаагүй байна. 22:00 цаг өнгөрөөж бүлгийнхээ хурлыг дуусгаад шөнө дунд хүртэл нэр бүхий дөрвөн хүн уулзжээ.

 

 

Уулзалтад УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар байжээ. Сүүлийн үед гарч буй мэдээллээр У.Хүрэлсүх ганцаараа, нөгөөдүүл нь нэг тал юм. Ийм нөхцөлд У.Хүрэлсүх нөгөөдүүлтэйгээ уулзана гэдэг “МАН-ынхан тохирч эхэллээ” гэсэн үг. Уржигдар болсон МАН-ын бүлгийн хурлаас харахад Ц.Нямдорж уурандаа “...Алив наад бичгээ аваад ир” гэж байгаад зурчихсан болохоос өнөөх 30-аас тун цөөхөн гишүүн хуралд орж байр сууриа хамгаалжээ. Гэвч 31 гишүүн огцруулах бичигт гарын үсэг зурна гэдэг тоглоом биш. Аргалаад өнгөрөөх ажил ч биш.

 

Явсаар тэдний энэ хэрүүл улс орны хэмжээний асуудал, ялангуяа эдийн засгийн илүү хүндрэл рүү түлхэж магадгүй болж байгаа. МАН-ынхан мэдээж, энэ зэргийн эрсдлийг мэдэрцгээж л байгаа. Тийм учраас нэг талаас У.Хүрэлсүх, нөгөө талаас нөгөөдүүл нь уулзсан байна. Харин тэд юу ярьсан бэ гэдэг анхаарал татаж таарна. Хамгийн түрүүнд тохирох асуудал бол Шадар сайд, У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах тухай асуудлууд юм. Бүлгийн хурал нь дууслаа л бол Байнгын хороогоор хэлэлцэх гээд хүлээгдэж байгаа. Шадар сайдыг дагаж мөрдсөн тухайд АТГ-ын мэдэгдэл эрх баригчдын хийх гэж буй алхмыг илэрхийлсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх өөрийгөө тагнажээ гэдэг шийдлийг хуулийн байгууллагынхан гаргах ёстой болно.

 

Бас өөр ноцтой зүйлчлэлүүдийг ч У.Хүрэлсүхэд зориулж бэлдсэн байж болзошгүй гэх мэдээллийг зарим эх сурвалжаас өгөөд байгаа. Ер нь бол шуудхан хэлэхэд энэ асуудал эргээд У.Хүрэлсүхэд хазаар биш юм гэхэд ногт болоод байгааг хашир хүмүүс хэлээд байгаа юм. Одоогийнхоор бол “нээнтэг” юм уу даа. Ерөнхий сайдыг огцруулах 31 гишүүний санал бол МАН-д У.Хүрэлсүхийнхээс ч том асуудал. Энэ Засгийн газар огцорно гэдэг Ж.Эрдэнэбатын гэхээсээ М.Энхболдын эрх ашгийг илүү хөндөнө. Тийм учраас үүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас илүү УИХ-ын дарга М.Энхболд илүүтэй хөндүүрлэж байгаа. Гэлээ гээд гүрийх арга одоо байхгүй. Энэ Засгийн газар олон нийтийн аль хэдийнэ огцорсон ч байж мэднэ. Ж.Эрдэнэбат яахав дээ, УИХ-д хоёр дахиа сонгогдсон. Энэ богинохон цаг хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллачихлаа. Засгийн газар нь унана л биз.

 

Залуу хүн дахиад л гараад ирнэ. Одоо ч карьераа зогсоохгүй. Үргэлжлүүлээд намын даргад зүтгэнэ гэж байгаа. 2007 онд доо, одоогийн УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга байсан. Гэтэл Элчин сайд асан С.Баярт нэг өдөр, нэг хурал дээр хамаг байдгаа мултлуулж байв шүү дээ. Тэр Их хурлын танхим руу Ерөнхий сайд, МАН-ын дарга гэж орсон М.Энхболд хэдхэн цагийн дараа МАН-ын жирийн нэг гишүүн болоод гарч ирсэн юм. Гэтэл тэр буцаад л ирсэн. Ирэх ирэхдээ ийм хүчтэй, бяртай болж ирсэн. Одоо хар, түүн шиг баяр чадалтай, эрх мэдэлтэй хүн өнөөдөр Монголд алга. Гэхдээ тэр ёс зүйн хариуцлага хүлээж өөрөө албан тушаалаа өгөхөө мэдэгдсэн. Ийм хүмүүс уулзсан байгаа юм. Өө тийм, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа бас байсан. Энэ хүн бол Москвад сургууль төгсч ирснээсээ хойш дан ганц Дархан хотод ажиллаж амьдарсан. Дарханы Засаг даргаар 2000-2008 оныг хүртэл ажилласан.

 

Ингээд 2008 оны УИХ-ын сонгуульд Дархандаа өрсөлдөж УИХ-ын гишүүн болсон. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, богино хугацаанд ч гэсэн Сангийн сайдаар ажиллаж байсан. Одоо УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болсон. Д.Хаянхярваа УИХ дахь намын бүлгийн даргын хувьд уу, М.Энхболдын ойр хүмүүсийн дунд эрэмбэ өндөртэй юу, лав энэ зун болсон томчуудын нууцлаг уулзалт бүрт л оролцсон. Энэ тухай хэвлэлүүдийн мэдээллээс харж болно. Наадмын дараахан экс Ерөнхийлөгчтэй МАН-ын томчуудыг уулзахад Д.Хаянхярваа байсан тухай хэвлэлүүд мэдээлсэн. Бас саяхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн Сэлэнгэ амралтад нэр бүхий гурван хүн уулзсаны нэг нь тэр байсан тухай хэвлэлд бас бичжээ. М.Энхболд, У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарын шөнө дундын уулзалтаар дараагийн Ерөнхий сайдын талаар ярилцсан гэж байна.

 

Зөвхөн Ерөнхий сайдыг ч бус дагаад яригдах Засгийн газрын бүтэц, УИХ-ын дарга, МАН-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдийн асуудал ч бас сөхөгдсөн тухай эх сурвалжийн мэдээлэл байна. Гэхдээ тэд энэ удаад эцсийн шийдэлд хүрээгүй ажээ. Энэ том намын, тэгээд Монгол Улсын төрийн томилгоо яригдаж байгаа учраас нам доторх бусад нөлөө бүхий хүмүүстэй зөвшилцөхөөр болсон байна. Бидэнд байгаа мэдээллээр М.Энхболд намын даргын ажлаа өгсөн ч УИХ-ын даргын албатайгаа үлдэнэ. Ж.Эрдэнэбат намын даргад зүтгэнэ. У.Хүрэлсүхийн хувьд намын даргад өрсөлдөнө гэдгээ хэлсэн. Тэгэхээр МАН-ын Бага хурал, улмаар Их хурлаар энэ хоёр хайнаа хагалах бололтой. Харин Ерөнхий сайдыг УИХ дотроос томилж магадгүйгээр ярьсан байна. Түүнчлэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, МАН-ын удирдах багийг бусадтайгаа ярилцаж зөвшилцөх шийдэлтэйгээр таржээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР 

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
УЛС ОРНЫХОО ЭРХ АШГИЙГ БАС ЯДАРЧ ТУЙЛДСАН АРД ТҮМНЭЭ БОДОЖ БАЙГАА ТӨРИЙН ТҮШЭЭ НЭГ ШИРХЭГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БАЙНА УУ?ЗАСГААРАА УНАГААЖ БОСГОЖ ТОГЛОХООРОО НЭГ БОЛЛОО.ХУЙВАЛДААН.СЭТГҮҮЛЧИД ТА НАР ТОМЧУУД ГЭЭД Л БИЧЭЭД БАЙХ ЮМ.БИДНЭЭС ЯЛГААТАЙ НЬ ЭД НАР ИХ МӨНГӨ ГУДАРЧ ХААЯА ЗУРАГТААР ГАРДГААРАА Л ЯЛГАРНА.ТЭД МАШ ИХ ЗОВЛОН ҮҮРЧ БАС ЭДЭЛЖ ЯВАА.ЯМАР ГЭЭЧ ЯАВАЛ ИХ МӨНГӨ ШААЖ ХАРААЛ ИДСЭН ИХ ХУРАЛД ОЛУУЛАА ГАРЧ МӨНГӨ ШААЖ ОФФШОРД ХИЙХ ВЭ? ГЭЖ ЭНЭ ЗОВЛОН ДУУСАШГҮЙ ДУНДРАШГҮЙ ЗОВЛОН ШҮҮ.ХАРИН БАЙГАА ХООЛОО ИДЧИХЭЭД МАРГААШ БОЛНО ДОО БОЛНО ГЭЭД СЭТГЭЛ АМАР АЛХАЖ ЯВАА ЯДУУ АРД ЖАРГАЛТАЙ ЮМ УУ?
2017-09-01
Зочин:
Ер нь УИХ ,МАН 2 тарах нохцол Энэ ноходуудийн дотоод зочилоос болоод бурдчихлээдээ хоорхий!
2017-09-01
Уншигч:
ман- ы жирийн гишүүд болон нийт монголчууд аа! ...Гавихгүйг өргөн түшвээс Гай зовлон удмуй , . Өчүүхэн амиа хичээгчийг Өөдлөх үйлд түшвээс Өмөртөл идэж бараад Уруудах буруудахад хөтөлмүй гэсэн өвгөдийн сургааль байна . м, н энхболдууд, эрдэнэбат, баяр, сү, су. батболд ,зоригт, мөнх-оргил , энх- амгалан , сундуй, а.ганбаатар, хүрэлбаатар , номтойбаяр мэтийг үтэр түргэн Монголын төрөөс зайлуулах хэрэгтэй байна аа!!!
2017-09-01
монгол хүн:
чамайг зайл гэж олон хэлсэндээ,ми овогтынхоо,хужаадаа арил цаашаа
2017-09-01
Зочин:
Зайлаад өгөөч,М.Энхболдоо.Чи Монголыг энэ 27 жил юугаараа гийгүүлсэн юм бэ?!Төрийн албыг 60 тэрбумаара зарчихлаа,төрлийн алба ч болгочихлоо.Газрын панз хийж хөлжчихлөө. Дуугүй царайлчихаад ерөнхийлөгчийн сонгуульд башир арга хэрэглэж бэлдээд ч чадсангүй.
2017-08-31
Zochin:
Хаянхярваа Элбэгдоржийн баруун гар ,дохиур , найзууд нь хужаа
2017-08-31
Зочин:
Хүрэлсүхээ одоо л чи наад хулгайч нараа сүхдэж чадна. Эс тэгвээс ард түмэн дуусна.
2017-08-31
Ганболд.Л:
Энэ Хүрэлсүхийн эсрэг ёстой бүхэл бүтэн арми хөдөлж байнаа. Бүр сүүлдээ цагдаа цэрэг нь хүртэл хөдөлж бхйна. Одоо л харин Энэ Хүрэлсүхийг дэмжээд өгөх ёстой юм биш үү. Адгалж Монгол эр хүн юм. Овоо зоригтой санагддаг юм шүү.
2017-08-31
Зочин:
60 тэрбумыханы захиалгат бичлэг бололтой,Монголд төр мафижиж, Нам компанижсан үнэн шүү дээ.
2017-08-31
Зочин:
Үнэишилгүй мэдээлэл бөгөөд дахиад л тархи угаалт. Итгээд хэрэггүй
2017-08-31
Зочин:
М.Энхболдыг зайлуулаагүй цагт Монголд нам мөн МАН цэвэршиж цааш амжилттай ажиллаж чадахгүй. Газрын наймаачин авилгач хор найруулагч эрлийз хүнээс бүү айгаарай бүү тохироорой.
2017-08-31
зочин:
Ханаж цаддаггүй арчаагүй хулгайчууд та нар сандал суудал эрх мэдэл гэж хуралдаж суухын оронд Дэлхийн авраг болсон Доржсүрэнгийн Сумъяа -гийн бичлэгийг үз. Та нар хэн ч биш шүү дээ
2017-08-31
Зочин:
Хэцүү юм болж байна даа
2017-08-31
Ард түмэн:
Хүрэлсүх ээ чи тохироо хийвэл дахиж ард түмэн гэж бүү яриарай
2017-08-31
Зочин:
Найраанд орвол шинэчлэл замхрана. Нөгөө олигархууд чинь эрх мэдлээ аваад үлдэнэ шүү Хүк ээ. Бүү бууж өг
2017-08-31
дэмжинээ:
Хүрэлсүхийг дэмжиж бн. 60 тэрбумыг нэг тийш нь болгох хэрэгтэй
2017-08-31
ТЭНЭГ ХУРЭЛСУХЭД:
МИЕЭТЭЙ ЮУ Ч БИТГИЙ ТОХИР ЗУГЭЭР Л АЛААД БАЙ МУУ ХУЖАА СУУЛДЭЭ АМЬСГАЛАХ СЕХЕЕ ЕХГУЙ БОЛОХООР ЕЕРЕЕ БУУЖ ЕГНЕ
2017-08-31
Зочин:
Ha yan hir ba bas yliastain hujaa yam sanj
2017-08-31
ahmad:
Gants daichin gantsaardahgyi ee ho,yzeed bai.Olon tymen vhnii tald hyrelsyh eel
2017-08-31
ZOCHIN:
MAN D ENE 4 OOS OOR LIDER BAIDAGGUI YM BAIHDAA. ERDENEBAT ,HAYNHYRVAA ,M.ENHBOLDIIN HOER TAYG SHAHUU YMDAA.LUIVARCHIN 3. UDAHGUI 60 TERBUMIINHAA HERGEER SHUUHED MEDUULGEE OGOH N DAMJIGGUI.EDNII BODLOOR AVILGACHID ENHBOLD OO NEG SAID AVII HANSH N HED VE....ZA ZA 2 SAID AVII GEED TOEIIN ALBIIG ZARAHNLDEE...
2017-08-31
Зочин:
Ha yan hir ba bas yliastain hujaa yam sanj
Hoh chono:
Bootsoo ni hed baisiim bol.shaldan yanhand huurtagdahaa dolio bailgyi
2017-08-31
Зочин:
үнэндээ бол энэ засгийн газар бол ман ын засгийн газар биш элбэгдоржын тоглоомын засгийн газар байгаа юм иймээс энэ засгийн газарын унагаах хэрэгтэй өвөлжилт зуд зурхан тогтвортой байдал гэх мэт бол цаг нөхцөөсөн ярйа
2017-08-31
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-08-31
MAN akhmad gishuun:
KHurelsukhed kherkhvch itgej bolokhgui.Ene khun alvan tushaal ner turiin tuluu ukhen khatan temtsegch ,khutgan uimuulegch ,urvagch etgeed gedeg ni todorkhoi baina.
2017-08-31
Lkhagva:
Hvrelsvheer yavch namiin darga bolgoj bolohgvi 1 uravsan hvn 2 dahiaa uravdag yum !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2017-08-31
Zochin:
Mongol uls shiree bulaldsan heden hunii harad suugad bh hereguu negent ogsruulahaar shiidsen bol ard tumen bosotsgooy temtsey ed ta bidniig doromjilj guitslee ed yu yum
2017-08-31
МӨНХ-ОРГИЛ:
2016.08.17-ны өдрийн Засгийн газрын 37-р тогтоолыггэгчийг гаргаж 2018 он хүртэл ямар нэг хэлбэрээр концессын гэрээ хийхгүй гэсэн шийдвэр гарсан санагдана. Тэгсэн одоо тэр Номтойбаяр,Мөнхбат, Бадамжунай, Ерөнхий сайд Эрдэнэбат тэргүүтэй хэдхэн хүн тогтоолоо зөрчөөд концессын гэрээ нэрээр 800 гаруй тэрбумыг аваад идчихэж байна. Энэ нь өөрөө одоогын засаг огцрох бүрэн шалтгаан. МАН гэдэг шудрага ёсны илэрхийлэл байх ёстой.
2017-08-31
Зочин:
M E d yu ch och bolokhgyi dee
2017-08-31
ХҮРЭЛСҮХ АРАЙ АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ АЛДАХГҮЙ БАЙЛГҮЙ:
ХҮРЭЛСҮХИЙГ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ ИТГЭЖ БАЙНА
2017-08-31
Иргэн:
ТБД болохгүй ээ. Жаахан логиктой бай хө. Засаг үлднэ. Тэг
2017-08-31
harj l baigaarai:
Odoo esaid terbish dagva bolnoo
2017-08-31