Сургуулийн орчинд ХОРИГЛОСОН хоол хүнсний жагсаалт
2017-08-31

 

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаалын “Тусгай дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын бага ангийн сургуулийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам”-ын гуравдугаар хавсралтанд хоол үйлчилгээнд хэрэглэхийг хориглох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний дараах жагсаалтыг баталсан байдаг.

 

Сургуулийн орчинд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалт:

 

1. Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн

2. Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн

3. Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)

4. Өндөг, хуурай өндөг, майонез

5. Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс

6. Бүх төрлийн хийжүүлсэн ундаа

7. Кофе

8. Их тосонд шарсан бүтээгдэхүүн, хоол хүнс (шарсан төмс, шаржигнуур тахиа)

9. Түргэн хоол (пицца, гамбургер, хотдог)

10. Төрөл бүрийн нийлэг химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч (вигор, дошида)

11. Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)

12. Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн

13. Дулааны боловсруулалтанд орсноос хойш тасалгааны хэмд 3 цаг буюу түүнээс дээш хугацаанд хадгалсан болон хоносон хоол, хүнсний бүтээгдэхүүн

14. Холбогдох хяналтын байгууллагаас эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, биологи (бактер буюу нян, хөгц мөөгөнцөр г.м) болон химийн бохирдол (ариутгагч бодис, шавьж устгалын бодис г.м)-оор бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс

15. Технологийн горим мөрдөөгүй хийсэн (дулааны боловсруулалтанд дутуу оруулсан, боловсруулалтын хугацаа алдагдсан г.м) хоол хүнс

16. Төрөл бүрийн гүн болон хагас хөлдөөсөн бүтээгдэхүүн

17. Дагалдах бичиг баримтгүй (шинжилгээний бичиг, гарал үүслийн бичиг) хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс

18. Хувь хүнээс (гар дээрээс) шууд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр хийсэн хоол хүнс

19. Хоол, хүнсний бүтээгдэхүүн бүхэлдээ буюу зарим хэсэг нь бохирдсон, ялзарч муудсан, эсвэл хүнсний хэрэгцээнд тохирохгүй болсон

20. Өвчтэй болон үхсэн мал, амьтны мах, дотор эрхтэн

21. Мах махан бүтээгдэхүүнд хөнөөл учруулах, хордуулах, ялзруулагч бодис агуулсан материалаар хийсэн сав, боодол ашигласан

 

 

ЭХ СУРВАЛЖ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

Shuud.mn
Сонин хачин
z:
монгол хоолоо идэх будаа гурил төмс гоймон хоолны шөлтөй хоол идэх
2021-07-18
zochin:
гэртээ хоолоо хийгээд бэлдээд авч явж бх сургуулийн гуанз нь эрүүл мах гурилтай хоол хийж бх
2021-07-18
zochin:
YU IDEH VE HAMSAATNIHAA BIZNES SHAHAH GEED BGAA YUM BISH BIZ
2017-08-31
Зочин:
Тэр дундаа хятадын хүнсний бүтээгдэхүүнүүдийг заавал хориглох хэрэгтэй. Үнэ хямд, өнгөлөг, эрээн мяраан цаастай чихэр хатаасан жимснүүд. Сургуулийн цайны газрын хоолны амт ёанарыг сайжруулж хяналт тавих хэрэгтэй. Олон хүүхдийн эрүүл мэнд хохирно шүү дээ
2017-08-31
Зочин:
Heregjdeggui baahan huuli durem garaad yah ve dee. Haana ch yamarch surguuliin guanz hajuud ni baigaa tuts.d edgeer baraanuud l bgaa .
2017-08-31
Wrtt:
Tegeed ideh yum uldej bga yum uu
2017-08-31