Хойд Солонгосын хил дээрх оросуудыг нүүлгэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хойд Солонгосын хилийн ойролцоо оршин сууж байсан оросуудын нэн яаралтай нүүлгэн шилжүүлэх зарлиг буулгасан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Хилийн ойролцоо ОХУ-ын 1500 орчим иргэн амьдарч байсан гэнэ. Ямар шалтгааны улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлсэн талаар Москва албан ёсоор тайлбар хийгээгүй байна. Албаны эх сурвалж “Энэ бол цэргийн сургуулилтын нэгээхэн хэсэг байсан” гэсэн байна.
Гэхдээ ажиглагчдын үзэж буйгаар “Путины шийдвэр Пхеньяны цөмийн хөтөлбөртэй холбоотой” гэв. Учир нь Пхеньян хоёр өдрийн өмнө Японы дээгүүр пуужин харвасан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ