Г.Угалзцэцэг Азийн хошой аварга боллоо
2017-08-31

Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцоод иржээ. Энэ сарын 20-26 хооронд БНСУ-ын нийслэл болох Сөүл хотноо болсон уг тэмцээнд 26 орны 385 тамирчин 31 төрөлд хуваагдаж өрсөлдсөн байна. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Манай улсын тамирчид  4 алт, 3 мөнгө, 5 хүрэл хүртэж, дөрвөн тамирчин шагналт байрын эзэлжээ. Мөн эмэгтэйчүүд багийн дүнгээр “Мөнгөн медал, цом”-ын эзэд боллоо. 

 

Эмэгтэйчүүдийн атлетик төрөлд оролцсон Г.Угалзцэцэг Азийн хошой аварга цолтой боллоо. Мөн Х.Түвшинбаяр, У.Оюундарь,Г.Уянга нар алтан медаль, Д.Бат-Эрдэнэ, Ч.Мянганбилэг, Н.Анужин нар  мөнгө медаль, А.Бямбабаяр, Ж.Баянмөнх, Б.Бадамсүрэн, Г.Жамц, М.Мөнход нар хүрэл медалийг авчээ.

 

Б.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин