15 сая еврогоор үнэлэгдсэн 19 настай залуу
2017-09-01

 

Грекийн шилдэг багуудын нэг Олимпискос клубын залуу хамгаалагч Панайотис Рецос Германы Бундеслигт хүч үзэхээр боллоо. Өчигдөр Бундеслигийн Байер Леверкузен клуб түүнийг авснаа албан ёсоор зарласан байна. Энэ жил ердөө 19 настай, шигшээ багийнхаа хамгийн залуу гишүүн тэрбээр 15 сая еврогийн үнээр Германы багт нэгдэж байгаа юм. Гэхдээ энэ үнэ нь түүний тоглолтын чанараас шалтгаалж 22 сая хүртэл өсөх боломжтой гэнэ.

 

Панайотис Рецос өөрийн орны шилдэг клуб Олимпиакосийн академиас төрөн гарсан тамирчин. Мэргэжлийн хөлбөмбөгчин болоод ердөө хоёр дахь улирлаа эхлүүлж байгаа тэрбээр өнгөрсөн зунаас эхлэн шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд дуудагдах болсон юм.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин