ФОТО: Шинэ хичээлийн жилийн БАЯРЫН мэнд хүргэе
2017-09-01

Гэрэл зургуудыг MPA.MN

 

2017-2018 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 216, төрийн бус өмчийн 407 нийт 623 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийт 146 295 хүүхэд хамрагдах юм байна. Энэ нь цэцэрлэгт хамрагдах нийт хүүхдийн тоо 77.6 хувь аж. Ингэснээр өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өссөн төлөвтэй байна.

 

Дуу хуур, инээд хөөр, баяр баясал цалгисан бяцхан үрсийн дуу эх орны зүг бүрт цангинаж буй. Анги дэвшсэний баяр, шинээр цэцэрлэгт орсон айдас бишүүрхэл давхацсан шинэ хичээлийн жилийн баярын мэндийг бяцхан үрсдээ хүргэе.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин