Ким Чен Уныг санаатай өдөхгүй байхыг Трампт сануулав

img

 

Хойд Солонгос улс энэ долоо хоногийн Японы дээгүүр алсын тусгалтай пуужин харваж, олон улсын айдаст автуулсан билээ. Уг пуужин Номхон Далайн хойд хэсэгт унасан юм.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр дээрх пуужингийн туршилтын талаар твиттер хуудсаараа дамжуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Цагаан ордны тэргүүн твиттер хуудастаа “АНУ, Хойд Солонгостой хэлэлцсээр, тэдний сүрдүүлгэнд мөнгө төлсөөр 25 жил боллоо. Яриа хэлэлцээр бол шийдэл биш” гэж жиргэжээ. Трамп мөн “Хэрвээ хэл амаа ололцохгүй бол хүч хэрэглэнэ” гэсэн байна.

 

Уг жиргээ олон нийтийг гайхшруулсан гэхэд болно. Тэгвэл Пентагоны тэргүүн Жим Мэттис Ерөнхийлөгчөө цаг үеэ олоогүй, буруу, ташаа мэдээлэл хийсэн сэтгүүлчтэй уулзах үеэрээ онцлов.

 

Тэрбээр “Бид хоёр гүрний дунд үүсээд буй таагүй харилцааг дуусгавар болгохын тулд хэзээ ч дипломат арга замыг орхихгүй. Хүч хэрэглэх нь хамгийн буруу алхам. Хүч хэрэглэсэн цагт бидний дунд дайн дэгдэх эрсдэлтэй” гэж хэлжээ. Жим Мэттис мөн Ерөнхийлөгчөө санаатайгаар Хойд Солонгосын удирдагчийн өдөөн турхирахгүй байх хэрэгтэй хэмээн зөвлөсөн аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Цаг тухайд нь мэдээлэл хүргэж байдагт баярлалаа. Харин өрсөлдөгчид чинь их атаархуу бололтой. Байнга л шомдол маягийн юм бичиж байх юм. Няцалгүй бичээд бгаарай. Дэлгэрцэцэгээ.
2017-09-03
Зочин:
Ямар их алдаатай мэдээлэл вэ. Зарим зүйлийг ойлгосонгүй
2017-09-01