Монголын үндэсний брэндийн анхдугаар зөвлөгөөн боллоо
2017-09-01

Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 38 дугаар захирамжаар тус зөвлөл байгуулагдсан. Монгол Улсын үнэлэмж, байр суурь, Монгол хүний цэнийг нэмэгдүүлэх, язгуур өв соёл, Монгол Улсыг дэлхийд таниулах бүтээгдэхүүн, үйлчилгээг тодруулах, сурталчлах, төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, зөвлөмж гаргах, бодлохын хэрэгжилтэд үнэлэлт өгөх зорилгоор байгуулагдсан юм.

 

 

Тус зөвлөгөөнд “Монголын үндэсний брэндийг тодруулах, түүнийг дэлхийд суртачилж,  таниулах ажлын 2017-2020 оны төлөглөгөө, хамтын ажиллагаа” сэдвээр ажлын албаны дарга Б.Батгэрэл илтгэл тавьж зөвлөгөөнд оролцогчтой санал солилцоно.

 

Мөн ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Элизабет Катрин Жейн Арнолд өөрийн улсын үндэсний брэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн “Great Britain” кампанит ажлын талаар зөвлөгөөнд оролцогчдод танилцуулна.

 

Энэхүү зөвлөгөөн энэ сарын 4-ний өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болно.

 

Б.Дөлгөөн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Болох гэж байгаа юм биш үү
2017-09-01