Пхеньян гурван пуужин харвалаа
2017-09-03

Хойд Солонгос өчигдөр гурван ширхэг пуужин харвасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Пхеньян дээрх пуужингуудаа Зүүн тэнгис рүү чиглүүлэн харвасан гэнэ.

 

 “Хойд Солонгос өчигдөр орон нутгийн цагаар 6.49 цагаас эхлэн Ганвон мужийн Гитдарён орчмоос пуужин харвасан” гэж Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгдсэн байна.

 

Харвасан пуужингуудын нэг нь зүүн хойд зүгт 250 км орчим нисчээ. АНУ-ын Номхон далайн командлал “Хойд Солонгос ойрын зайн баллистик пуужин гурван удаа харвасан” гэв.

 

Хойд Солонгос өнгөрөгч долоо хоногийн эхээр Японыг чиглэн алсын тусгалтай пуужин харвасан билээ. Мөн тэд тун удахгүй “Гуам арлыг бөмбөгдөх болно” хэмээн АНУ-ын эрх баригчдыг заналхийлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин