Японы гүнж хуримаа хийхээр боллоо
2017-09-04

Японы сүр жавхлант эзэн хаан Акихитогийн ач охин гүнж Мако энэ оны эхээр  сүй тавихаар болсноо зарласан билээ. Гүнжийн дурлалт залуу болох Кэй Комуро нь баян чинээлэг эсвэл удам угсаа сайтай айлын хүү бус хуулийн товчоонд ажилладаг жирийн гэр бүлээс гаралтай залуу байсан нь олны анхаарлыг татсан юм.

 

 

Хос 2012 онд “Christian University” их сургуульд суралцаж байхдаа танилцсан бөгөөд саяхныг хүртэл болзож байжээ. Өдгөө 25  настай Мако хунтайж Акишиногийн том охин билээ. Гүнж жирийн залуутай хуримаа хийснээр хэргэм зэргээсээ татгалзах юм.

 

Тэгвэл өчигдөр хос олны өмнө гарч тун удахгүй хуримаа хийхээр болсон тухай “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.  

 

Гүнж ирэх ням гаригт гэрлэх гэнэ. Түүний шийдвэрийг гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрсөн байна.  Гүнж хуримаа хийснийхээ дараа хааны ордноос нүүх билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин