Янжаа “IKEA” брэндийн амьд катологи боллоо
2017-09-04

 

“Авьяаслаг шведүүд” шоунд оролцож, “Алтан баззер”-ын эзэн болж байсан Б.Янжиндулам тавилга үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч “IKEA” брэндийн нүүр царай болжээ.

 

Тэрбээр Шведээс гаралтай “IKEA” брэндийн 2018 оны загварыг багтаасан 328 хуудас каталогийг ердөө долоо хоногийн хугацаанд цээжилж, “IKEA”-гийн “амьд каталоги” болсон байна.

 

Янжаа “Авьяаслаг шведүүд” шоуны үеэр үзэгчдийн суудлаас огт танихгүй 20 хүнийг сонгож, 90 секундын дотор тэдний нэрийг цээжлэн, эргүүлэн алдалгүй нэрлэснээр шүүгчдийг алмайруулж, “Алтан баззер”-ын эзэн болсон юм. 

 

Тэрбээр Ой тогтоолын дэлхийн аварга, олон улсын их мастер бөгөөд Шведын нэрийн өмнөөс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон алтан медаль хүртсэн юм. Янжаа нь өнгөрсөн сард болсон Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон бөгөөд  манай баг тамирчид 90 медалиас 73-ыг нь хүртэхэд түүний оролцоо их байсан билээ.

 

Янжаа нь 14 орны хэл мэддэг бөгөөд дөрөв настайдаа ээжийнхээ хамт Шведийг зорьсон гэдэг. Одоо тэрбээр 22 настай. 20-иод жил гадаадад амьдарсан ч монгол хэлээр маш сайн ярьдаг. Үүнийгээ тэрбээр “Би монгол хүн. Тиймээс эх хэлээрээ сайн ярьдаг байх хэрэгтэй. Тиймээс би өдөр бүр эх хэл дээрээ ном уншдаг” гэсэн юм.

 

Р.Ренчиндулам

Shuud.mn
Сонин хачин
Mongol:
Mundag ymaa harin usee uur bolgochihvol edtoi muuhai haragddag mundag ohind amjilt
2017-09-04
Zochin:
Gaihaltai
2017-09-04
Зочин:
Уг нь монголчууд их ухаантай улс юм шдээ
2017-09-04
mgl:
mundag mgl yalnaa
2017-09-04