Хойд Солонгос цөмийн туршилт хийжээ
2017-09-04

Хойд Солонгос улс өчигдөр устөрөгчийн бөмбөг туршсан талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээллээ.

 

 

Уг туршилт амжилттай болсон хэмээн албаныхан онцлов.

 

Ийнхүү тус улс зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийж байна. Цөмийн туршилт хийх үеэр 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Өмнөд Солонгосын талаас мэдээлэв. Тус улс цөмийн туршилт хийхээс нэг цагийн өмнө баллистик пуужинд байршуулах боломжтой устөрөгчийн бөмбөг гаргаж авсанаа олон улсад мэдэгдсэн билээ.

 

Олон улсын “NORSAR” гэх байгууллага  “Хойд Солонгосын хөгжүүлсэн устөрөгчийн бөмбөгийн чадал 120 килотонн байх боломжтой” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин