Ерөнхийлөгчийн өгсөн хугацаатай ”даалгавар” ажил хэрэг болох уу?
2017-09-04

 

Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед   манай зарим иргэдийн эргийн гадна байршуулсан  хууль бусаар олсон их хэмжээний мөнгө олны анхаарлыг татсаар байгаа. Тэр дундаа төр, засгаас  энэ асуудлаар шийдвэрлэх зарим арга хэмжээг авч байна.  Тухайлбал, шинэ парламент энэ асуудлыг хэлэлцэж,  Оффшорын эсрэг хуулийг хаврын чуулганаар баталсан бол шинэ Ерөнхийлөгч ажлаа хүлээж аваад оффшор бүс дэх хууль бус орлогыг эх орондоо авчрах, улсын орлого болгох талаар холбогдох байгууллагад хугацаатай үүрэг даалгавар өгсөн.  Тэгвэл саяхан Засгийн газар Оффшорын эсрэг хуулийг дагаж мөрдөх  зарим  журмыг баталжээ.

 

Оффшорын эсрэг хуулийг хэлэлцэх үед   маргаан дэгдээж байсан асуудлыг нэг нь  газар нутгийн байршил. Учир нь гадаад улсад байршуулсан  мөнгө болгоныг бүс гэж харж болохгүй, эхлээд оффшор бүс  гэсэн  газар нутгийн зааг, байршлыг тогтоох шаардлагатай гэж байлаа.  Энэ дагуу Засгийн газар эхний ээлжинд олон улсын жишгээ  Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг Засгийн газар баталжээ. Жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэрийг багтаасан байна. Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хоригложээ.  Уг жагсаалтаа олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан үнэлгээнд тулгуурлан шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчилж байх аж.  Ер нь ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байдаг.  Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлсэн.

 

Оффшорын эсрэг хуулийн үйлчлэл   нийтийн албанд ажиллаж байгаа 38900 хүн хамаарна. Тиймээс тэд болон хамаарал бүхий этгээд  гадаад улсад данс нээлгэхдээ хуулиар хориглосон оффшор бүсэд хамаарч байгаа эсэхийг лавлах нь гарцаагүй.  Хэрвээ хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор тухайн улсын банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол АТГ-т бичгээр мэдэгдэх заалттай.  

 

Эдүгээ Засгийн газрын батлан гаргасан жагсаалтын дагуу дээрх бүс нутагт хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээж,  мөнгөн хөрөнгийг улсын орлого болгох юм.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын 24-нөөс хойш 49 хоногийн хугацаанд оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголдоо оруулж ирэхийг уриалсан.  Энэ хугацаанд оруулж ирээгүй  оффшор дахь хөрөнгыг улсын орлого болохыг мөн давхар анхааруулж, холбогдох байгууллагад үүрэг өгөөд байгаа. 

 

Ерөнхийлөгчийн өгсөн 49 хоногийн хугацаа дуусгавар болох дөхөж байна.  Үр дүн  хэрхэн гарах нь мөн л анхаарал татаж  байна.  Ерөнхийлөгчийн өгсөн  үүрэг даалгавар ажил хэрэг болж эдийн засаг үр өгөөжөө өгөх нь үү,  аман яриа, албан цаасан дээр тэмдэглэгдэн үргэлжлэх нь  үү гэдгийг харах үлдлээ.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Bold:
Ungersen songuuliin 2 taliin bag dahiad l hoorondoo uzeed ehelelee. Songuuli ug n duuschihsan baimaar. Tegeed Battulga, hurelsuh, 31 gishuun, AN nam nar neg taldaa garaad nugee tald MAN bgaa yum aa daa. Kkk. Songuuliin umne ch bas nuuts baisan bolohoos odoo il bolsiim bz dee kkk
2017-09-05
Зочин:
Үндсэн хуульд заасны дагуу Иргэн бидний нийтийн өмч болох байгалын баялгийг лициенз нэрээр харийнханд үнэгүй өгч оронд нь авсан мөнгөө офшорт байрлуулсан байгаа шүү дээ. Ийм учоаас энэ нь бидний хууль ёсоор өмчлөх ёстой өмчийглуйвардан олсон хууль бус орлого юм. Иймд түүнийг заавал эргүүлж авах ёстой. Ногоон малгайтнууд яаж авирлаж, ард иргэдийн өмчийг булаан аваад дараа нь яаж нүгэлээ эдлэсэн билээ. Эд нар тэрнээс ч долоон дороор иргэдийн өмчийг хулгайлсан тул тэдний ирээдүйд эдлэх ял бага биш. Хамгийн гол нв тэдний үр хүүхэд л тамд унана. Тэд үр хүүхдээ ч бодохгүй байгаа нь тэднийг хэн болохыг харуулаад байна.
2017-09-04
111111:
Яаж улсын орлого болгох вэ? Дунг нь яаж тогтоох вэ? Авч болдог бол ОХУ, Казахстан хамгийн туруун африкийн улсууд авчихсан баймаар
2017-09-04
Зочин:
60 тэрбумын загалмайлсан эцэг нь Элбэгдорж юс шүү. Тэр мсонгууль болгонд дэндүү тансаг загнадаг байлаа. Гадны гар хөл.
2017-09-04
Зочин:
Энэ даалгаврыг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл байхг,үй бөгөөд. Хэрэгжүүлэхгүй бол офшорчдын талд ажиллаж байгаа нь тодорхой болох бөгөөд энэ тохиолдолд ТЕГ, АТГ-ын удирдлагуудыг шууд солих хэрэгтэй. Учир нь ТЕГ-ын дарга нь Элбэгдоржийн хүний амины хэргийн сэжигтэн, АТГ-ын дарга нь Элбэгдоржийн хөлийг гозойлгохгүй гэсэн Элбэгдорж, М.Энхболд нарын тохироогүүр тавигдсан этгээд тул офшор болон, 60 тэрбумын хэргийг цээжээрээ хамгаалагчид яах аргагүй мөн.
2017-09-04
зочин:
Х.Баттулга зүгээр л шоу хийсэн шүү дээ
2017-09-04
Зочин:
60 тэрбумын загалмайлсан эцэг нь Элбэгдорж юс шүү. Тэр мсонгууль болгонд дэндүү тансаг загнадаг байлаа. Гадны гар хөл.