Ж.Билгүүн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2017-09-04

 

АНУ-ын Орландо мужид пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын ДАШТ өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 3-нд боллоо. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хоёр тамирчин өрсөлдөв.

 

Тэмцээний өсвөр үеийнхний 120 кг-ын жинд Азийн аварга "Стронг" клубын тамирчин Ж.Билгүүн суултын төрөлд 250 кг-ыг өргөсөнөөр хүрэл медаль хүртлээ. Манай тамирчин үүнээс гадна шахалтын төрөлд 145, таталтын төрөлд 230 кг-ыг өргөсөнөөр нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт орсон байна.

Shuud.mn
Сонин хачин