Засгийн газрыг амлалтаа биелүүлэхийг шаардав
2017-09-04

Улс төрийн үйл ажиллагаа тогтворгүй, ойлгомжгүй байгаа нь иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар сэтгүүлчдэд хандан хэллээ.

 


Улс төрийн нам хоорондын тэмцэл, нам доторх бүлэг, фракциараа талцаж хуваагдсан өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын улмаас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт тусгагдсан иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг бууруулахгүй байх, орлогыг хамгаалах, цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай тодорхой заалтуудын хэрэгжилт хангагдахгүй удааширч, төр, засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой, хариуцлагатай, ажил хэрэгч шинж чанар алдагдаж хямралын түвшинд хүрснийг өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар онцлов.


Хэвлэлийн бага хуралд мэргэжил үйлдвэрлэлийн бүх салбарын холбоодоос оролцсон ба Ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа, Авто замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв, ЖДҮХҮАЖАБХА-ны ҮЭ-ийн холбооны дарга Г.Дүгэрээ нар улс төр, эдийн засгийн өнөөгийн бодит байдал иргэд хөдөлмөрчдийг хуурсан, нийгмийн зөвшилцлийг үл хүндэтгэсэн асуудлаас болж иргэдийн амьжиргаа доройтож байгааг дуулгасан юм.


МҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт хандан ард иргэдийн амьжиргаа, нийгмийн хамгааллыг сайжруулах, төгрөгийн худалдан авах чадварыг дээшлүүлэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийг тогтвортой байлгах, эдийн засгийн хямралыг богино хугацаанд даван туулах, өвөлжилтийн бэлтгэл хангах зэрэг олон тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулж, улс төрийн талцал, албан тушаалын төлөөх тэмцлээ нэн даруй зогсоон, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, сонгуулийн амлалтаа бодитойгоор хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг шаардлаа.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ta uuruu yu hiij bna.uuriin tuluu yu hiij bna.bod.bod....m
2017-09-04
Зочин:
Энэ Амгаланбаатар гэж нэг хүүхнүүдийн үгээр ажлаа хийсэн нөхөр байх юм аа. Ажилчин ангийг дагуулаад бренд гаргаж чадахгүй, ажилчин хүнийг дэмжээд амьдралыг нь сайжруулж чадахгүй, ажлын байр байхад зуучлаж чадахгүй. ЗҮГЭЭР л МӨНГӨ нЭХНЭ. ЧИ одоо боль. ЧАДАХГҮЙ БОЛ ӨӨР ХҮНД НААД АЖЛАА ӨГ....
2017-09-04
Зочин:
Ta uuruu yu hiij bna.uuriin tuluu yu hiij bna.bod.bod....m
өвгөн:
энэ болж байна, Гэхдээ яг аль хэсгийг нь хамгаалж байгаа бол ...
2017-09-04
Саруул:
ЗАА МЭДЭХГҮЙ
2017-09-04
зочин:
Хоосон засгаас юу ч шаардах вэ дээ МҮЭ одоо наад аргаа боль л доо. Хамтраад яаж шийдэх гарц байна түүнийгээ л ярих нь дээр байх. Монгол хүн та Монгол л юм бол одоо яах вэ гэж ухаанаа уралдуулах цаг шүү
2017-09-04