Хятадад хоригдож байсан иргэний тухай худал мэдээлэл тараажээ
2017-09-04

ГХЯ-ны Консулын газрын дэд дарга Л.Мөнхтүвшин Консултай холбоотой мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хэвлэл мэдэээллийн хэрэгслээр БНХАУ-д эрүүгийн хэргээр шалгагдаж байгаад эх орондоо буцаж ирсэн Х.Батгэрэл, болон түүний ар гэрийн талаар буруу ташаа мэдээлэл цацагдах болсон. Энэ нь хоёр орны Засгийн газар, хууль хяналтын байгууллагын талаар буруу мэдээлэл түгээж иргэд, Загсийн газрын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байдалд хүрээд байна. Тиймээс үүнд залруулга хийе. Консулын газар, ГХЯ Монгол Улсын иргэн Х.Батгэрэлтэй холбоотой хэрэгт анхаарал тавьсаар ирсэн.

Х.Батгэрэл нь БНХАУ-д хулгайн хэргээр саатуулагдаад байсан. Саатуулагдах хугацаандаа эрүүл мэнд нь эрс муудаж, түүний ар гэрийн хүсэлтээр ГХЯ, Бээжин дэх Элчин сайдын яам, Эрээн дэх консулын хэлтсээс Х.Батгэрэлийг эх оронд нь хүмүүнлэгийн шугамаар авч ирэх хүсэлтийг БНХАУ-д удаа дараа тавьсан. Үүний үр дүнд наймдугаар сарын 18-нд БНХАУ-ын шүүхээс иргэн Х.Батгэрэлтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн сарын 25-нд эх оронд нь авчирсан.

Энэ үед түүний хуурай дүү гэх иргэн “Хятадын шоронд хилс хэргээр саатуулагдаж байсан, БНХАУ-ын хууль хяналтын байгууллагад түүнд шударга бус хандсан, 60 хоног өлсгөлөн зарласан” зэрэг Х.Батгэрэлийн тухай худал мэдээллийг олон нийтэд түгээсэн. Иргэн Х.Батгэрэлийн гэр бүл энэ мэдээллийг үгүйсгээд, энэ талаар залруулга хийхээ мэдэгдээд “ГХЯ, болон Монгол Улсын Засгийн газарт талархлаа. Бүлээн цустай нь эх оронд нь авчирсанд баярлалаа” гэсэн.  Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Засгийн газарт зөв мэдээлэл өгөхөөр ажиллаж байна” гэсэн тайлбарыг өглөө.

Р.Ренчиндулам

Shuud.mn
Сонин хачин
SHINE OYUN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-02-22