ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөө Путин эмэгтэй хүнтэй өрсөлдөнө
2017-09-04

ОХУ-д  ирэх оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах билээ.

 

 

Уг сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч В.Путин дахин өрсөлдөх нь нэгэнт тодорхой болсон юм. Тэрбээр ийнхүү дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байна. Одоогоор сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид хараахан тодроогүй байгаа.

 

“Авлигын эсрэг” хөдөлгөөний тэргүүн Алексей Навальный жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн ч хэдэн сарын өмнө Москва хотноо жагсаал зохион байгуулж, иргэдийг өдөөн турхирсан хэрэгт буруутгагдсан билээ. Тэгвэл орон нутгийн хэвлэлүүд Путины гол өрсөлдөгч эмэгтэй хүн байж магадгүй хэмээн мэдээллэх болжээ.

 

Сонгуульд 5-7 эмэгтэй нэр дэвшихээр төлөвлөж байна. Тэдний гурав нь 2006 онд байгуулагдсан “Шударга Орос” намын гишүүн гэнэ.

 

“Тус намын гишүүн Наталья Великая сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа” хэмээн ойрын эх сурвалж өгүүллээ. Гэхдээ тэрбээр хэвлэлээр цацагдаж буй мэдээлэлтэй холбоотойгоор албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Гэр бүлийг эр хүн авч явдаг.Улс орныг эр хүн л удирдана.
2017-09-05
Зочин:
Оросод 5 дугаар цувааг бий болгож эхэлсэний дохио
2017-09-05
Зочин:
Тэр эмэгтэй хүн нэр дэвшин гэдэг бол “Шударга Орос” гэх гадны санхүүжилттэй намын жинхэн АНУ-ын эздийн ээлжит Путины эсрэг ажиллагаа. Орсод энэ нь нэг их амжилт олохгүй болв уу.
2017-09-04
Зочин:
Эмэгтэй хүн авилгалын шуудай шүү дээ! Монголоос жишээ аваасай. С.Ө.Х өөс авахуулаад их хурлын эмэгтэй гишүүд хүртэл бүгд мөнгө өгчихвөл юу ч хийхээс буцахгүй байна!
2017-09-04