Гага эрүүл мэндийн шалтгааны улмаас тоглолтоо цуцаллаа
2017-09-05

Дуучин Лейди Гага эрүүл мэндийн шалтгааны улмаас Канадын Монтреал хотноо хийх тоглолтоо цуцалсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр энэ тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

Дуучин бүсгүй өнгөрөгч долоо хоногт Нью-Йорк хотын “Citi Field” цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийж байхдаа бороонд цохиулсан аж. Тоглолтын дараагаар дуучны биеийн байдал муудаж, ийнхүү дээрх шийдвэрийг гаргажээ.

 

Тэрбээр “Намайг үнэхээр уучлаарай. Би удахгүй та нар дээрээ очих болно” гэж хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин