БНХАУ-ын Үйлдвэр худалдааны банк Төлөөлөгчийн газраа нээлээ
2017-09-05

БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банк Төлөөлөгчийн газраа өнөөдөр Монгол Улсад нээлээ. Банкерс-Алманак байгууллагаас гаргадаг дэлхийн шилдэг банкуудын жагсаалтыг сүүлийн гурван жил дараалан тэргүүлсэн, зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудаас “А1” буюу тогтвортой зэрэглэл авсан, 42 улсад 400 гаруй салбар нэгжтэй oлон улсад нэр хүнд бүхий банк юм.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Тус байгууллага манай улсад банкны үйл ажиллагаа явуулахгүй. Зөвхөн өөрийн банкны нэрийн өмнөөс эрх зүйн төлөөлөл явуулах үндсэн үүрэгтэй юм байна. БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банк Төлөөлөгчийн газар нь манай улсад үйл ажиллагаа явуулах тав дахь төлөөлөгчийн газар боллоо.

 

Монгол Улсад 2008 оноос хойш Голланд Улсын Ай Эн Жи банк, БНХАУ-ын Банк оф Чайна, Япон Улсын Сумитомо Мицуи Банкны Корпораци болон Токио-Мицүбиши Банк Юу Эф Жэй банкны Төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Gold ni neg hyatad, hoyor tald ni guilga guij bgaa heden Mongol... tomchuudyn idsen uusnaa nuuh bas neg bank... jiriin ard irged bidend yammmmar ch ach holbogdol baihgui lol...
2017-09-06
Zochin:
Bankuudiin zeeliin undur hvv g buulgaachee
2017-09-06
mongol bank maani..:
mongol bank maani ajilgui boloh vii dee
2017-09-05
Зочин:
Mgl yls hyatdin erhsheeld orloo doo
2017-09-05
Зочин:
Money
2017-09-05
Зочин:
Лхагважав юу хийж явна вэ?
2017-09-05