ОХУ-аар дамжуулж Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах нь
2017-09-05

ОХУ-ын Владивосток хотын Русский арал дээр болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад албаны хүмүүс оролцож буй билээ.

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачлагаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулга уулзалтад БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг орны албан ёсны төлөөлөгчид, Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн орнууд, АНУ, Канад зэрэг орны бизнесийн 3000 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү чуулга уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгч өнөөдөр ОХУ-ын Восточный далайн боомтын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалыг дагалдан яваа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлд гаргахад хамтарч ажиллахаар болсон гэдгээ мэдэгдлээ.

 

Тэрбээр, өөрийн твиттер хуудсандаа “ОХУ-ын Восточный порт. Нүүрс ачдаг. Манай ТТ-н нүүрсийг дэлхийн зах зээл дээр гаргахад туслахаар боллоо. Транзит гэрээ байгуулна” хэмээн жиргэжээ. Монгол Улсын хувьд нүүрсний баялаг нөөцтэй ч зах зээл хязгаарлагдмал олон жил явсан.

 

Зөвхөн БНХАУ руу гаргадаг бөгөөд тус улсын Чалко компанитай байгуулсан гэрээ, зээлсэн мөнгөний улмаас тонн нүүрсээ хамгийн хямдаар өмнөд хөрш рүү олон жил зөөсөн билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд яригдсан энэхүү хамтын ажиллагаа биелэлээ олвол бид хоёр хөршөөрөө дамжуулан Тавантолгойн нүүрсээ олон улсын зах зээлд гаргах боломж бүрдэх юм. Ингэж чадвал бидний олон жил ярьж буй Тавантолгойн хувьцаа амь орж, монголчууд нүүрснээсээ ашиг хүртэх боломж бүрдэх нь ээ. Төрийн тэргүүний айлчлалаас хүлээж буй эерэг хүлээлт эхнээсээ үр дүнгээ өгч эхлэв бололтой.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын зэрэг албаны хүмүүс ажиллаж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN

Б.Өнөртогтох

Shuud.mn
Сонин хачин
battulga:
Setgegdel bichsen psda nart yutai ch talarhlaa kkkk erguu garuud mini ytaatai ger ungastai hunjilduu shurgaad talhaa mereed hov jivee huurnen yariltsaad hevtej baihad chin ulsaa manduulah ard ni ch baina nam ni chig bn daa.
2017-09-06
Зояа:
Бүтнээ.тэгэхдээ дур мэлэн жиргэх нь дэмий л дээ
2017-09-05
Зочин:
ЖЕНКО БАТТУЛГА, АТИГАР ЭНХБОЛД НАР 250 КМ ТӨМӨР ЗАМ ТАВЬЧИХАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ 5000 КМ-ЫН АЛСАД БАЙГАА ОРОСЫН БООМТООР ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД НҮҮРС ГАРГАНА ГЭЖ ҮЛГЭР ЯРИХАА ЗОГСОО.ТА НАРЫН НААД ТЭНЭГ ҮГЭНД ЧИНЬ ХЭН ИТГЭХ ЮМ. ИНГЭЖ УЛС ДАМНАН ПОПУЛИЗМ ХИЙЖ ОЛОН УЛСАД МОНГОЛЫН НЭРИЙГ ЭЛЭГ ДООГ БОЛГОХОО ЗОГСОО, ЭРГҮҮҮ МАЛНУУД АА.
2017-09-05
Зочин:
Бүтдэг бол сайхан зүүд бна
2017-09-05
Би:
МЭДЭЭЖ НУУРСЧИД БУХ ТАЛААР УНТРААЖ ДАЙРАЛТ ХИЙХ НЬ ГАРЦААГУЙ. ТЭРТЭЭ ТЭРГУЙ УРАГШАА ЗУУЖ Л БАЙГА БИЗ ДЭЭ. 2 ДАХЬ ГАРЦ ГАРЧ БАЙВАЛ САЙН БИЗ ДЭЭ. ГАНЦХАН УРАГШАА ГАРГАНА ГЭЭД ЗУТГЭЭД БАЙДАГ НЬ ЯМАР УЧИР БАЙНАА
2017-09-05
Nam bus irgen:
Yamar zamaar hurgeh ve nuursee.
2017-09-05
Зочин:
200 хан км т үйлээ үзэж байж яаж тэр хол зөөхөв дээ. оросуудтай сүжирэх нь гэж хятадуудад сануулга өгч болох л юм
2017-09-05
зочин:
приморийн хязгаарын мафи.засаг захиргааны хүнд сурталаас нь болж якутын нүүрсээ боомтдоо хүргэж чадахгүй байгаа улс шүү дээ.
2017-09-05
Манай залуучууд л Женког сонгосон. Женко учир мэд:
одоо яахав дээ
2017-09-05
вирус шоу:
худлаа худлаа
2017-09-05
Далан худалч:
Энэ боомтыг Баттулга ,Зикавирус хоёраас өмнөх хүмүүс судлаагүй, мэдээгүйдээ биш ээ. Битгий худлаа шоуд. Нэгд энэ боомт нь улиралын чанартай өвөлд хөлдөг боомт. Хоёрт мянга гаруй км явж байж энэ боомтод ирнэ цааш далайгаар байлгүй дээ явж япон хүрнэ,тээврийн үнэ маш өндөр гарах нь мэдээж. Бас Орос өөрөө нүүрсээр баялаг энэ боомтоор гаргадаг байлгүйдээ.Хойт солонгос нь өөрөө нүүрс экспортолдог улс.Гаднаас нүүрс авах нь юу л бол. Тарифаа тохироод, авдаг өгдөг дээрээ туллаа гэхэд тээвэрлэдэг төмөр зам,вагон нь хаана байна. .төмөр замын санхүүжилт нь шийдээд байрьлаа гэхэд дор хаяж хамгийн богинодоо хоёр жилтэй дээ. Үлгэр байгаа биз. Баттулга төмөр зам ярьж бас хэдэн жил гацаасан билээ бид мартаагүй ээ
2017-09-05
давтагч:
Элдэв үлгэр ярьж тархи угааж байхаар төмөр замаа түргэн тавь
2017-09-05
Зочин:
Элдэв үлгэр ярьж тархи угааж байхаар төмөр замаа түргэн тавь Сонгуулийн өмнө сурталчилаад байсан төмөр замын далан чинь там болсон байна лээ.Эрхэм ерөнхийлөгчөө.Таван алхамын цаана байгаа хядадад аятайхан борлуулчихаж чадахгүй байж юун хаа байсан оросоор дамжуулж дэлхийн зах зээл.Ухаан санаа чинь гайгүй байгаа.
2017-09-05
Зочин:
Uurhai ni tumur zamtai holwogdoogui baij zuuluu 2000 km zuuj chadaagui yum bj 4500km zuuguud dalaigaar gargah yum genee xaxa ineed hurew unendee l
2017-09-05
Зочин:
Яахав доромжлол юм да 260км төмөр зам тавиад Хятад руу зөөж чадаагүй байж 4500 км зөөгөөд усан онгоцонд ачаад зарна гэдэг.Тэгээд зүүн хойшоо хэдэн км зам тавих ажил эхлүүлэх дундаас нь гар хөлөөрөө хэдийг нь идэх юм бол до.Монголын маань амны барагдах нь энэ гэжүү 2хон намын мангасууд ээлжилж тоглоод новш юмаа.
2017-09-05
Зочин:
za unen l boltugai burhan min
2017-09-05
вирус шоу:
худлаа худлаа
Зочин:
za ene shig hudlaa yum bh shoo heden jil ene nuursiig gatsaasan bilee
2017-09-05
Зочин:
Gai bolson muu hogiin Genco
2017-09-05
Зочин:
250km iin tsaana gargaj chadahgui bj yun 5000km
2017-09-05
зочин:
Энэ нүүрсний экспортоор орж ирэх мөнгөөр нэмүү өртөг шингээсэн боловсруулах үйлдвэрүүд барьж байж ашиг шимийг нь хүртэх нь зөв.
2017-09-05
Зочин:
Монгол нүүрсийг Зөвхөн Бугат руу гаргаж болно. Япон Солонгос гэдэг бол үлгэр. Тухайн үедээ Япон, Солонгос ТТ сонирхож байсан нь Юнаний коксжих нүүрсээр Монголоос авсан квотоороо наймаалцах гэж байлаа. Юнаний нүүрсийг Тяньжин хүртэл усан онгоцоор зөөгөөд тэндээсээ Бугат руу галт тэргээр хүргэдэг. Япон Солонгос Юанань нүүрс аваад Монгол нүүрсийг Бугатад буулгах сонирхол. Түүнээс биш монгол нүүрс Японд очвол энэ нь нүүрс биш алт болж хувирна. Оросоор дамжуулбал энэ нь алт биш алмааз болж хувирна шүү дээ. Ийм тэнэг юм ярьж явдаг Женког юу ч гэмээр юмбэдээ
2017-09-05
Манай залуучууд л Женког сонгосон. Женко учир мэд:
одоо яахав дээ
Иргэн:
Яагаа ч үгүй түүхий асуудлаар бүү бүлтэрцгээлдээ?! Ичиж амьдарцгаа?!
2017-09-05
mgl:
toiruulaad gargaa garga ih hol zam tuulah bhda
2017-09-05