850 сая төгрөгөөр 16 сургуулийг аюулгүй болгожээ

Таван жилийн өмнө Замын цагдаагийн алба нийслэлд байгаа 200 гаруй сургуульд судалгаа хийжээ. Судалгаагаар 60 гаруй сургууль эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, эдгээр сургуулийн ойр орчимд хүүхэд зам тээврийн осолд хамгийн их өртдөг нь тогтоогдсон аж. Иймээс замын цагдаагийн албанаас эхний ээлжид хамгийн их эрсдэлтэй эдгээр сургуульд тэмдэг тэмдэглэгээ, гарц, гэрлэн дохио байрлуулжээ. Эдгээр сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулахад 850 сая төгрөг зарцуулжээ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ