Путин: Пхеньяныг өдөөн турхирах хэрэггүй

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хойд Солонгосын асуудлаар өөрийн байр сууриа хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Тэрбээр “Хойд Солонгосыг өдөөн турхирах ямар аюултай гэдгийг бид харж байна. Тиймээс Хойд Солонгосын эрх баригчидтай зөвхөн дипломат аргаар ярилцах хэрэгтэй” гэж мэдэгджээ. Хойд Солонгос улс энэ амралтын өдөр зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн билээ.
Уг туршилтын дараа НҮБ-ын Аюулгүй зөвлөл тус улсын эсрэг шинэ хориг авахаа мэдэгдсэн юм.
Энэхүү хоригт АНУ тэргүүтэй барууны орнууд нэгдэхээ илэрхийлээд байна. Путин хоригийн талаар “Энэ бүхэн улам даамжрахаас эмээж байна” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ