“Гайхамшигт аялал” аяны сүүлийн 12 азтан батламжаа гардан авлаа
2017-09-06

ХААН Банкнаас орон даяар зарласан “Гайхамшигт аялал” картын урамшуулалт аяны хоёр дахь сарын буюу сүүлийн 12 азтан 09-р сарын 02-ны Бямба гарагт  МҮОНТ-ийн 1-р сувгийн шууд нэвтрүүлгээр тодорсон билээ.  

 

 

Шууд нэвтрүүлгээр нийт 12 азтай харилцагч тодруулсан бөгөөд Европын хотуудаар аялах азтанаар тодорсон Улаанбаатар хотын харилцагч Б.Гэрэлт-Од, Э.Жавхлан, О.Гэрэлт-Од, Б.Энхтайван, Д.Оюунномингэрэл, Ц.Нямдагшонов, Н.Энхбаатар, Gong Yanjun, Өмнөговь аймгийн харилцагч Ш.Энхбат, Ц.Өлзиймөрөн, Төв аймгийн харилцагч Л.Баасандорж нар болон АНУ-д аялах супер азтан Улаанбаатар хотын  харилцагч Ц.Цэнд-Очир нар батламжаа гардан авлаа.  

 

Тус аян 07-р сарын 01-ээс 09-р сарын 01-ний өдрийг дуустал орон даяар хоёр сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд сар бүр ХААН Банкны картаараа ХААН Банкны карт уншигч ПОС машин дээр 300,000 төгрөгөөс дээш дүнгээр гүйлгээ хийсэн харилцагчдаас нийт 24 азтай харилцагчийг тодрууллаа.

 

“Европын аялал”-д гарах азтай 23 харилцагч түүх өгүүлсэн амьд музей гэж нэрлэгддэг алдарт Францын нийслэл Парис хот, хувцас загварын нийслэл гоёмсог чамин хот гэдгээрээ алдартай Италийн Милан хот, байгалийн гайхалтай үзэсгэлэнт газрууд эрт цагийн гайхамшигт иргэншил болон орчин үеийн хотын төрхийг бүрдүүлж чадсан Австри улсын Вена хот, хүн байгалийн уялдаа холбоог гайхалтай хослуулж, хүмүүсийн амьдрах орчинг жинхэнэ утгаар нь бүрдүүлж чадсан Швейцарийн Женев хотоор тус тус аялах юм. Супер азтанаар тодорсон нэг харилцагч  АНУ-ын Нью-Йорк, Вашингтон, Атлантик хотууд аялж, “Гайхамшигт аялал, Гайхалтай дурсамж”-ийг хамтдаа бүтээх юм.  

 

Нийт азтанууддаа баяр хүргэе.

 

Shuud.mn
Сонин хачин