Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
2017-09-06

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт товлогджээ. Энэ хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм.

 

 

МАН-ын нэр бүхий 30 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг удаа дараа хууль зөрчсөн, ард түмэнд бус хэсэг бүлэгт үйлчилсэн гэх үндэслэлээр огцруулах саналыг гаргаад буй. Мөн АН-ын бүлэг ч энэ саналыг дэмжиж, Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

 

Энэ саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн санал дүгнэлтийг гаргасан. Гэвч эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэх юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин