Трамп, Сөүл болон Токиог зэвсэглэлээ нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ
2017-09-06

Хойд Солонгос улс энэ амралтын өдөр зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн билээ.  Мөн Японыг чиглэн алсын тусгалтай баллистик пуужин харвасан нь олон улсыг түгшээгээд байна.

 

 

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Азийн гол холбоотон гүрнүүд болох Өмнөд Солонгос болон Япон улсыг зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

Тэрбээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Цагаан ордны тэргүүн “Япон, Өмнөд Солонгос улсуудыг АНУ-аас авах орчин үеийн зэвсэг техникийнхээ хэмжээг нэмэгдүүлэхийг би зөвшөөрч байна” гэж жиргэжээ.

 

Мөн тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэй Интэй утсаар ярилцах үедээ тус улсыг пуужингийн нөөцөө нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн болохыг Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав.

 

АНУ-ын эрх баригчид НҮБ-ын Аюулгүй зөвлөлийг Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо улам чангатгахыг уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн гэсэн нь юу гэсэн үг вэ АНУ-с зөвшөөрөл гуйдаг юм уу
2017-09-06
Зочин:
Худлаа сүрдүүлж зэвсгээ зарж чадаж бна шүү энэ өвгөн. Саудын Арабд бас олон тэрбумын зэвсэг зарсан. Чоно борооноор гэгчээр дайнаар хамгийн их баялаг бүтээдэг орон бол Америк
2017-09-06