МАН-ын бүлэг Засгийг огцруулах асуудлаар завсарлага авлаа
2017-09-06

13:00 цаг:

Ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд  Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн дүгнэлт  хийжээ. Үүний дараагаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

 

-Засгийн газрыг огцруулах асуудалтай зэрэгцэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан гэх мэдээлэл цацагдсан.  Ард түмний дунд тагнаж, чагнажээ гэсэн эргэлзээ үүсгээд байгаа. Миний хувьд залуу хүн. Аливаа нэр хүндээ унагаасан асуудал холбогдоод явах сонирхол байхгүй байгаа. Би энэ асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хандсан.  Тусгай хяналтын дэд хороогоор энэ асуудлыг хаалттай хэлэлцэж, мэдээлэл сонсох хүсэлтээ илэрхийлсэн. Өнөөдрийн хуралдаанаар ямар ч шийдвэр гарсан бай дэд хороодоор миний хүс элтийг хэлэлцүүлж өгөхийг хүсч байна хэмээлээ.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн  дарга Д.Хаянхярваа:

 

-Ерөнхий сайдын хэлсэн  саналыг хүндэтгэж үзэх хэрэгтэй байна. Манай бүлгийн 30 гаруй хүн миний өрөөнд байна. Тусгай хяналтын дэд хороогоор уг асуудлыг хэлэлцүүлэхгүй бол энэ хуралдаанд орохгүй гэсэн байр суурьтай байна. Шадар сайдаа тагнууллаа гэсэн хандлага нийгэмд бий болоод байгаа. Тиймээс  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналыг хүндэтгэж үзэж байна. Тиймээс энэ асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлт гарган МАН-ын бүлэг завсарлага хүсч байна хэмээв.

 

Ийнхүү МАН-ын бүлэг завсарлага авснаар УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өндөрлөлөө.  

 

 

Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ

 

12:50 цаг:

 

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр цуглаад байна. 2016 оны УИХ-ын чуулганаар ард түмэнд МАН-д асар их итгэл хүлээлгэс эн. Энэ удаагийн УИХ-ын сонгууль ард түмний итгэл, хүлээлт хоёр дээр суурилсан байсан. 2017 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 5.3 функтээр өссөн.

 

Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг бид хэлэлцэнэ. Энэ асуудал зөвхөн эрх баригч намын хувьд биш ард түмний дунд ч үл ойлголцол үүсгээд байна. Засгийн газрыг огцруулах асуудалд гишүүн болгон нухацтай хандаарай. Улс орны өмнө хүлээгдэж байгаа нийгэм, эдийн засгийн байдалд та бид анхаарлаа хандуулах ёстой хэмээлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
МАН СӨНӨЖЭЭ,
2017-09-07
зочин:
За ингэвэл хууль зөрчих, хуулийн хямрал руу хөтлөх аюултай шүү
2017-09-06
Зочин:
ЗАСАГ ОГЦРУУЛАХ ГАРЫН ҮСЭГ ДОТОР БАНДААЖИЙН ХЭРЭГТНҮҮД, МУРУЙТАЙ ТОГЛООМЫН ЗЭД БАЙГААД ТУЙЛЫН ИХ ХАРАМСАЖ, БАС ТҮМЭН ТЭДЭНД ИТГЭХГҮЙ, ДЭМЖИХГҮЙ, ЗӨВХӨН ШУНАЛАА ГҮЙЦЭЛДҮҮЛЭГЧ НАР ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА.
2017-09-06
Зочин:
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ҮР ДҮНГЭЭР ЗГ-Т ХАРИУЦЛАГА ТООЦОХООСОО ӨМНӨ ТУС СОНГУУЛЬД ЯЛАГДАЛ ХҮЛЭЭЛГЭСЭН ДҮҮРЭГ, АЙМГААС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ. ХҮРЭЛСҮХ НАР ЯДАХДАА НАМЫН ДҮРМЭЭ УНШААЧ. ШУНАЛААР НЭГДЭГСДИЙГ НАМААС ХӨӨХ НЬ ЗҮЙТЭЙ.
2017-09-06
Зочин:
ХҮРЭЛСҮХ МАН-ЫГ ШАВХАЙНД ХУТГАЖ, УИХ-ЫН ГИШҮҮН ЗОДЧИХООД ГАДААД ЗУГААТААСАН БАЙХАД ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙ НЬ ТҮҮНИЙГ ӨӨГШҮҮЛСЭН ХЭРЭГ БОЛЖ. ЗАНДАНШАТАР, ОЮУН-ЭРДЭНЭ НАР Ч ИЖИЛХЭН. ЭНЭ ХОЙГУУР НАМАА УДИРДАЖ, УИХ-Д ОЛОНХИ СУУДЛЫН АВЧ ГАВЪЯА БАЙГУУЛСАН НЬ М.ЭНХБОЛДЫН ГОЛ АЛДАА НЬ БОЛСОН БОЛОЛТОЙ. ОЛОНХИ БОЛООГҮЙ БОЛ ХҮРЭЛСҮХ НАР ЕРӨНХИЙ САЙД БОЛНО ГЭЖ ХӨӨРЦӨГЛӨХ ҮҮ. ХЭРҮҮЛИЙН СЭГЭН ДЭЭРЭЭ ХЭРЭЛДЭЖ, ЛААЗ ӨШИГЛӨЖ НУСАА ХАЦАРТАА НААХ БАЙСАН. ХҮРЭЛСҮХ НАР ИЧИЖ АМЬДАРМААР ЮМ. ХҮРЭЛСҮХ Ч ХӨГШИРЧ ЗӨНӨЖДЭЭ. АН-Д УРВАЖ БАТТУЛГЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЧИХООД МАН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД БОЛНО ГЭЖ ЯМАР НҮҮРЭЭРЭЭ САЛБАГАНААД БАЙНАА. БАС ХУДАЛ ХУУРМАГААР ДҮҮРЧ, ШУНАЛ НЬ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЧЭЭ. ӨӨРИЙН АХ ДҮҮ, ХАМААТАН САДАН, НАЙЗ НӨХДӨӨ ТӨРИЙН АЛБААР ДҮҮРГЭЧИХЭЭД ОДОО ЕРӨНХИЙ САЙД, ДАРАА НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО ГЭХ НЭЭ. МАН-ЫН НЭР ХҮНДИЙГ УДАА ДАРАА ШАВХАЙТАЙ ХОЛЬСОН ХҮН БОЛ ХҮРЭЛСҮХ. УУЛ НЬ ХҮРЭЛСҮХЭД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, НАМААСАА ХУРДАН ХӨӨХ ХЭРЭГТЭЙ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ҮР ДҮНГЭЭР ЗГ-Т ХАРИУЦЛАГА ТООЦОХООСОО Ө
2017-09-06
bitii dongos:
Gudmand garaad ard irgedee har chi ..,bid mungu guigaagui shu durakaa ... shudarga tur unen bat huuli juram haa bnaa .
2017-09-06
ZOCHIN:
IDEE BEERNEESEE URGELJID SALJ TCEVERLEJ YVAH N ZOV. BURUU UILDEL BURT N HUULINHAA DAGUU ARGA HEMJEEG AVCH OGTCRUULJ BAIH N TCAASHDAA HEREGTEI.KONTCESSIIN GEREE OGCH LAND AVSAN N UNEN UU ???????????????? ERONHII SAID.
2017-09-06
лл:
пүнктээр гэж бичээч
2017-09-06
baba:
Ene 3 yu huleegeed bgaa um boldoo hoorhiis ingej zuuraldah tusam hen ch bish bolj bgaag oilgodogui um bhdaa uneheer balai humuus um aa
2017-09-06
ogtsor:
Ogtson son deer shdee
2017-09-06